Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас есдүгээр сарын 3, 4-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Марузын рашаан орчмын хогийг цэвэрлэсэн байна.
Нийт хоёр тонн гаруй хог цэвэрлэж, Тосонцэнгэл сумын төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.
Мөн амрагчдад болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын тухай хуулиар сурталчилгаа хийж, гарын авлага материал, хогийн уут зэргийг тарааж ажиллаж байна гэдгийг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!