ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨМЖ: Ааруул, ээзгий дэвтээсэн ус амны хөндийн орчныг тэнцвэржүүлж, бактерийн үржлийг багасгах үйлчилгээтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тодорхой босго шалгуурыг гаргаж өгдөг. Энэ үнэлгээний хамгийн дээд түвшин буюу маш өндөр ангилал нь 6.5 байдаг. Тухайлбал, таван настай хүүхэд 20 шүдтэй байх ёстой.

Судалгааны үр дүнгээс харахад 20 шүдний 7-8 шүд нь аль хэдийн цоорсон, авхуулсан, эмчлэгдсэн эсвэл цоорхой хэвээр явж байгаа гэсэн үр дүн байна. Харин насанд хүрсэн хүн хамгийн багадаа 28 байнгын шүдтэй байдаг. Гэтэл 28 байнгын шүднийх нь 12, зарим судалгаанд 18 шүд нь өвчтэй байгаа талаар (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн нүүр ам судлалын багш Ж.Дэлгэрцэцэг ярьж байсан.

Мөн тэрбээр "Энгийнээр хэлэхэд, бид аягандаа янз бүрийн хоол идэхэд тэр хэмжээгээр бохирддог. Яг үүн шиг бидний шүд бохирддог. Бид хоол идсэнийхээ дараа аягаа угаадаг шиг шүдээ тогтмол угааж цэвэрлэх ёстой. Идэж байгаа зүйлээ аль болох тогтвортой ширээндээ суугаад гүйцэд идээд шүдээ цэвэрлэх нь чухал. Хэт олон удаагийн давтамжтай идэх нь шүд цоорох шалтгаан болж байна. Жишээ нь, ундааг барин тавин угсраад л уугаад байвал шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг" хэмээн хэлсэн.

Тэгвэл шүдний оо, сойзгүй үед амны хөндийг цэвэрлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 

  • Хоол идсэний дараа сахаргүй бохийг 20 минут зажлах (Xylitol агуулсан бохь нь цоорлын эсрэг үйлдэл үзүүлдэг)
  • Ааруул, ээзгий дэвтээсэн ус амны хөндийн орчныг тэнцвэржүүлж бактерийн үржлийг саатуулах, цоорлын эсрэг үйлчилгээтэй
  • Хатуу бяслаг нь шүдний өнгөр багасгах, амны хөндийн орчныг тэнцвэржүүлж бактерийн үржлийг багасгах, цоорлын эсрэг үйлчилгээтэй
  • Хоол идсэний дараа амаа усаар зайлснаар амны хөндийгөөс хоолны үлдэгдлийг зайлуулна
  • Ургамлын тосоор амаа зайлж эрүүлжүүлэх аргыг хэрэглэж болно
  • Эслэг ихтэй ногоо лууван, алим зэрэг нь шүдний өнгөрийг арилгадаг 

Гэхдээ дээрх арга нь зориулалтын оо, сойзоор цэвэрлэхтэй ижил үр дүнтэй биш гэдгийг НЭМҮТ-өөс зөвлөв.

зураг
 
НЭМҮТ
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.143] 2022/9/12
Барууны соёлт хүмүүс чихэр ундаа шоколад байнга ууж иддэг ч бүх шүд нь бүтэн цагаан шүдтэй байдаг. Учир нь тэд чихэрлэг хүнсэндээ биш тогтмол шүдээ зөв арчилдагтай холбоотой.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/9/12
гадаадын цэврлээд дахин ашиглаж байгаа усанд эрдэс бодис хангалттай хэмжээгээр нэмж өгдөг шүү. манай ус бол аль нэг эрдэс нь дутуу байдаг
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.197] 2022/9/12
Үүний оронд шүдээ хэр давтамжтай хэрхэн зөв угаахыг зөвлөбөл ямар вэ? Дээрх бүгд олдоно гэж үзвэл оо сойз ч олдоно. Хувь хүн алимаар өнгө арилдаг гэж ярьж байхыг сонсоод сэжиг хүрч байсан. Др. цолтой хүн. Гоё юм ярьж буй мэт ярьсан. Хүмүүс гайхаж хүлээж авсан. Тийм зүйл сонсоно гэж бодоогүй. Гэтэл албан ёсны газар зөвлөдөг?
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.197] 2022/9/12
өнгөр
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.127] 2022/9/11
Гаазтай ундаа бага уух хэрэгтэй. Гаазтай ундаанд агуулагдах фосфорийн хүчил ясан дах кальцийг өөртөө татдагаас болж яс сийрэгждэг.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2022/9/11
Шүд өвдөх нь олон хүчин зүйлээс их хамаардаг. Амин дэмтэй хоол идэхгүй байх, амны арчилгаа. Хамгийн том дайсан нь чихэр, шүдээ угаахгүй байх. Бас шүдэнд хэрэгтэй амин дэм бага авснаар шүд амар өвддөг. Бас хэт зөөлөн хоол идэх нь шүдэнд маш хортой нөлөөлдөг. Тэхээр хүн зажилж байх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.197] 2022/9/11
Боломжтой бол эртхэн шиг имплант хийлгээрэй. жинхэнийг төгс орлоно.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.35] 2022/9/11
Ясаа өрөмдүүлнэ, амаргүй бишүү. Бөх нервтэй хүн л юу юм гэхээс, би бол чадахгүйм блээ
4 | 0 Хариулах
иргэн [64.119.16.187] 2022/9/11
Имплантыг өндөр хөгжилтэй оронд хэрэглэхээ больж байгаа, буйлны үрэвсэл хавдар үүсгэх эрсдэлтэй гэж үзэх болсон.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.143] 2022/9/11
Монголчууд бүгдээрээ хиймэл шүдтэй.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.107] 2022/9/11
Haha
2 | 0 Хариулах
Гатан эх [202.9.46.35] 2022/9/11
Сарангэрэл авгайнх бүр хэцүү юмаа. Урд тал нь битүү хиймэл шүд юмуу хаашайн. Зууралдаад пүл пал гээд сонсохоос дур гутам
4 | 0 Хариулах