ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Өнөрбилэг: Хүүхдийн шүдийг найман нас хүртэл өөрөөр нь битгий угаалга гэж зөвлөдөг

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэлтийн талаарх эмчийн зөвлөгөөг хүргэе.

ЭМЯ-ны дэргэдэх Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн, клиникийн профессор Б.Өнөрбилэг "Хүүхдийн шүдийг найман нас хүртэл өөрөөр нь битгий угаалга. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ шүдийг гардаж угаах нь илүү үр дүнтэй.Заримдаа томчууд ч шүдээ дутуу угаах тохиолдол байдаг. Тэгэхээр хүүхдүүд бүр ч чадахгүй шүү дээ.

Өвөр дээрээ суулгаж байгаад хүүхдийнхээ шүдийг угаадаг япончуудын арга бий. Миний хувьд япон ээжийн аргаар хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл угаасан. Хамгийн гол нь хүүхдээ уйлахаас төвөгшөөлгүй, тогтмол угаах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн шүд цоорлоос сэргийлэх боломжтой. Хүүхдийн шүд цоорлын 70-80 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдаас хамаардаг" хэмээн хэллээ. 

Тэрбээр амны хөндийн өвчлөлийн зарим тоон мэдээллийг дурдсан юм. Тодруулбал, 

1989, 1994 онд 0-12 насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 90-ээс дээш хувьтай байжээ. Гэтэл саяхны түүвэр судалгаагаар хүүхдийн шүдний өвчлөл 86-100 хувь өссөн дүнтэй байна.
Шүд цоорох өвчний эрчим гэж бий. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн аманд хэдэн шүд цоорч байгаа гэдгээр эрчмийг тодорхойлдог. Тодруулбал, 1989, 1996, 2007 оны байдлаар 3.6-4.8 эрчмийн үзүүлэлт байсан. Гэтэл одоо эмзэг бүлгийнхэн дунд 7-8 болж эрчим нэмэгджээ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хүнсний бүтэц эрс өөрчлөгдлөө. Хагас боловсруулсан, жигнэсэн, хуурсан, нялцгай буюу ихэвчлэн зажлуургүй бүтэцтэй болоод байна. Тиймээс хоол, хүнсэндээ анхаарах хэрэгтэй.
Зажлуур их байх тусам булчин хөгжинө. Зажлуурын булчин нь өөрөө ясаа тэжээдэг. Булчин сайн ажиллавал дагаад яс сайжирна, илүү бат бөх болно гэсэн үг.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.30] 2022/5/4
Энэ эмчийн зөвөлгөө юу нь буруу бна вэ?шүдээ өдөрт 2угаагаад угаах зааврын дагуу бхад шүдний өвчлөл бараг байхгүй ш тэ.хүүхдэд болсон болоогүй 00 их хэмжээгээр сойзонд тавьж угаадаг.хүүхэдийг тэр болгон анзаардгүй учраас шүдний паалан их хэмжээгээр гэмтээд нимгэрээд цооролт үүссэн эсвэл ухаараад ёзоор болоод идээлээд хавдаад ирдэг.сүүлийн үед 1.5аас 2насны хооронд үүдэн шүд ёзоор болоод хавдаж идээлээд их ирж бгааг анхаарахгүй байхын арга алга бна.шөнөжингөө хүүхдээ хөхүүлж хонохоор шүд нь өвчлөнө шүү дэ.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.188.157] 2022/5/4
Kovid garsanaas bolood tsetserleg deeree huuhduud shudee ugaahaa bolison yum bna .ergej sergeemeer yum bnaa
0 | 0 Хариулах
Хөөрхий хүүхэд [202.179.24.3] 2022/5/3
Томчуудын буруу
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.48] 2022/5/3
Ямар ч амьдралгүй юм ярих юм. Олон хүүхэдтэй айл яах вэ, хүүхдийн шүд угаасаар өдөр өнгөрөөхүү? Шүд болон бусад өвчний гол уурхай нь чихэрийн хэрэглээ. Газтай кола, жүүс, шоколад, нарийн боовны орцонд байгаа сахарын хэмжээ, хэрэглээ сүүлийн 30 жилд дэлхий даяар эрс өссөн. Ганцхан монголд тохиолдоод байгаа зүйл биш. Зөвхөн шүдээ зөв сайн угааснаар үүнийг шийдэх боломжгүй.
2 | 10 Хариулах
Зочин [103.26.194.175] 2022/5/3
Huuhdiinhee shudend anhaaral tawij chadahgui bol olon huuhed gargaj bitgii zowoogood bai meduu. Chinii huuhdiin urt udaan eruul amidrah undes ni shudnees l ehleltei shuu
9 | 2 Хариулах
..I.. [66.181.187.241] 2022/5/3
Шүдийг нь угаагаад өгчдөг болчоод олон хүүхэд гаргаарай тэгвэл. Гадуур зарагдаж байгаа бүтээгдэхүүн болгоны чихрийг хянаад багасгаад байх боломж бидэнд байхгүй, харин тэр зүйлсийг худалдаж авахгүй байх, хүүхдэдээ зөв дадал суулгах боломж нь бол байгаа шүү. Ядаж л чихэртэй юмнуудаа нэг дор идүүлээд, дараа нь шүдийг нь угаагаад өгчих хэрэгтэй. Ер нь шүдний эмнэлэг ороход л эмчлүүлж байгаа хүүхдүүд ямар их өвдөж шаналж уйлж байдаг билээ. Тэрний оронд урьдчилан сэргийлээд ганц угаагаад өгөхөд юу нь тэгтлээ зовлонтой болоод байдаг юм
10 | 1 Хариулах
Зочин [202.21.108.130] 2022/5/3
шүдний эмчилгээний төлбөр харьцангуй өндөр, тэгээд хүүхдэдээ багаас нь зөв дадал зуршил суулгаад өгвөл танай гэр бүлээс бас нэг зардал хасагдаж байгаа юм, монголчууд ер нь шүдэндээ муу анхаарал хандуулдаг, хүүхдийнх нь шүд цоорчихоод өвдөөд хавдцан байхад л давстай хар цайгаар шавшаад аргалаад сууж байдаг нөхдүүд шд. Хүүхдийнхээ шүдийг 8 биш юмаа гэхэд 6,7 хүртэл нь өөрөөр нь биш эцэг эх нь сайн чанартай угааж өгөөрэй гэлээ, хүүхэд өөрөө дутуу муу угаадаг гэж байна, энэ бол сайн зөвлөгөө байна, хүүхдийнхээ шүдийг угаасаар өдөр өнгөрдөг тийм олон хүүхэдтэй бол таны л сонголт, сонголтондоо эзэн болох хэрэгтэй, ийм өчүүхэн зүйлд нь ч анхаарч чадахггүйгээ эрт мэдсэн бол спирал тавиул
4 | 0 Хариулах
Зочин [192.82.70.44] 2022/5/3
Ямар орк юм бэ! нэг хүүхдийн шүд угаахад 2мин л зарцуулагддаг байгаа шүү
1 | 0 Хариулах
Zochin [66.181.188.157] 2022/5/4
Japan emch nar mongol huuhnuud nuuree buddag shigee shudee archildag bolmoor yum gesen bna lee .unen shuu.haltar alag boltloo gerel suuder geed budaj baihaar huuhdiinhee shudiig ugaah heregten
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2022/5/3
Дэлхийн хүн амын ихэнх нь хиймэл шүд ашигладаг,
0 | 2 Хариулах
Мужаан [106.154.157.223] 2022/5/3
iim ergu zda mongol gherl shaahgu bgmda
0 | 0 Хариулах
Мужаан [106.154.157.223] 2022/5/3
ichjino zda
0 | 0 Хариулах
Zochin [66.181.188.157] 2022/5/4
Utas uhaj baihaar shudee ugaa
0 | 0 Хариулах