ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖЯ-ны нэр бүхий албан хаагчидтай холбоотой авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл ирснийг АТГ шалгаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн нэр бүхий албан хаагчид, мэргэжилтнүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирсэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байгааг БОАЖЯ мэдээллээ. 

Иймд тухайн асуудалтай холбогдуулан 2022 он гарснаас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст хийгдсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нэг бүрчлэн эргэн шалгаж, холбогдох этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж эхэлжээ.

Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журамд заасны дагуу боловсруулж, хянагдаагүй, мөн нийтийн албан тушаалтанд шан харамж, хээл хахууль өгч үнэлгээ батлуулсан нь тогтоогдвол холбогдох этгээдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, мөн хууль бусаар хийгдсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан зэргийг хүчингүй болгохыг тус яамнаас мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.76] 2022/9/6
ха ха шалгаж байна, үр дүн нь: эд нар чинь МАНай хулгайчууд байна, хэрэгсэхгүй.
1 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.117] 2022/9/6
Боажяамны тхг ын батмөнх гээд улаан авилгалчийг шалгаач ээ төрөөс төрж байгаа тэрбумтан болсон амарбаясгалантай нь шалгах хэрэгтэй атг д шалгуулахад тхг ыг Хүнд суртал авилгачдаас салгаж чадна даа
0 | 0 Хариулах
иргэн [192.82.72.167] 2022/9/6
Шонхорын наймааг МАНАН бүлэглэл атгаж байгаа. Оюунхорол шинэ нисэхэд ажилд орсон нь гадагш гарах замыг нь засах зорилготой зохион байгуулалттай үйлдэл гэж хардаж байгаа
0 | 0 Хариулах
mgl [59.153.112.101] 2022/9/5
tur zasgiihan ter chigeeree avilgachid yum bish uu?
1 | 0 Хариулах
Zivhin [202.126.88.175] 2022/9/5
Бүгд хахуул авдаг.ажлаа хийдэггүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.118] 2022/9/5
Ажлаа мэдэхгүй авилга нэхсэн хүнд суртал ихтэй хүмүүс цаашаа ярих уу бичих үү
4 | 0 Хариулах
Зочин [103.26.195.153] 2022/9/5
ГАЗРИН ДАРГА НАР АВДАГИМА
3 | 0 Хариулах
Zochin [202.9.46.144] 2022/9/5
Bugdene deer ni hereg uuseg.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.156] 2022/9/5
Байгаль орчины үнэлгээний газар гэгч аан-үүдийг их хясан боогдуулах замаар авилгадаж бгаан бнлээ. Бүтэн жил асуудлыг нь шийдэж өхгүй гацааж бн гсэн
2 | 0 Хариулах
Зочин [54.36.115.107] 2022/9/5
ТЭР БАТБАЯР ГЭЭД НӨХӨР УЛААНДАА ГАРСАНДАА
2 | 0 Хариулах
Зочин [192.82.65.153] 2022/9/5
Ялыг нь нэмээчээ. Наадуул чинь бүр давраад ш.аагаад бнашд
2 | 0 Хариулах