Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс санаачлан, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Японд төгсөгчөөс асуух 5 асуулт" цуврал ярилцлагыг iKon.mn сайтаар хүргэж байна. Энэхүү ярилцлагад Японд төгсөгч үе үеийн төлөөллүүдийг урин оролцуулж байгаа бөгөөд Япон орноос, япон хүнээс сурч мэдсэн, Монголын нийгэмд нутагшуулах боломжтой санал санаачилгын талаар таван асуултад багтаан хариулт авах зорилготой.
Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Монголд 80 сая мал байгаагаас зөвхөн үхэр, адууг нь хувааж аваад бодоод үзэхэд нэг үхэр гэхэд өдөрт 5-7 кг хатуу баас гаргадаг. Адуу гэхэд л 4-8 кг хомоол гаргадаг гэсэн тооцоо байдаг. Энэ тоог Монголд байгаа малын тоогоор тооцоолоод үзвэл нэг өдөрт гэхэд 53,000 тонн аргал хомоол ялгардаг байна. Эдгээрийг бүгдийг нь цаас болговол өдөрт 24,000 тонн цаас хийх боломжтой нөөц байна гэсэн үг. Мэдээж малчид түлдэг ч бараг тал нь зүгээр л хаягдаж байна” хэмээн ярьсан юм.
Ингээд түүнээс асуух 5 асуултын хариуг хүргэе.
Юу ч хийж байсан түүнийгээ хамгийн үндсээс нь эхлээд ойлгож сурах гэдэг зарчим юм болов уу. Японд яг тэгж л заадаг. Мэргэжлийн онцлог байж магадгүй. Шинжлэх ухааны судалгаа хийж байсан болохоор судалгаан дээр ерөөсөө судлахгүйгээр, таамгаар авч үзэж болдоггүй. Заавал тухайн зүйлийг судалж байж, баталгаа нотолгоон дээр суурилан дүгнэлт гаргаж цаашаа явдаг л даа.
Монголд янз бүрийн л багш нар байдаг. Мундаг багш нартай ч тааралдаж байсан. Гэхдээ аливааг яагаад гэдгийг нь хэлэхгүй зүгээр цээжлүүлэх гээд байдаг хандлагатай санагдсан. Дүн гаргахад жишээ нь бизнесийн сургууль дээр ирц нь 50%, бие даалт 20%, 30% нь шалгалт гэхээр хичээлдээ талд нь суугаагүй байсан ч тэнцэхээр байдаг. Японд манай сургууль болохоор 90% нь шалгалт,10% нь ирц, даалгавар байдаг. Жишээ нь, Японд та 100% хичээлдээ бүрэн суудаг байсан ч юу ч ойлгоогүй л бол шалгалт дээрээ муу аваад, муу дүнтэй л гардаг. Аргалах боломж байхгүй. Хуулна гэсэн ойлголт байхгүй.
Хамгийн анхны бодол бол онгоцны буудал дээр ажилчидтай нь харьцахад мэдрэгдсэн зүйл. Таньдаг хүнтэйгээ юм ярьж байгаа юм шиг л шууд шууд яриад явчихдаг юм билээ. Японд танихгүй хүн байвал “Сайн байна уу, ингэнэ үү, тэгнэ үү” гээд маш эелдэг, ханатай харьцдаг бол Монголд ерөөсөө “Ахын дүү ингэ тэг, өө эгчийн дүү ингэ тэг” гээд л. Энэ нь нэг талаараа маш гоё дотно санагдсан. Хамаатны ах зогсож байгаад л ингэ тэг гээд заагаад байгаа юм шиг санагдсан. Гэхдээ онгоцны буудал дээр сайхан санагдсан ч дараа нь үйлчилгээний байгууллага болон дэлгүүр хоршоонд ороход тийм байхаар жаахан муухай санагдсан. Загнуулаад л, айлд ороод ирчихсэн юм шиг. Уг нь мөнгөө төлөөд үйлчлүүлж байхад гуйж байгаад айлд ороод ирчихсэн юм шиг байдаг.
Гэхдээ Монголд тийм өөриймсөг байдаг нь бас их гоё. Монголд анх арваннэгдүгээр сар гараад автобусны буудал дээр зогсож байсан чинь нэг танихгүй эгч ирснээ “Хүүе чи яагаад малгайгүй явж байгаа юм?” гээд намайг загнасан. Тэр нь надад их гоё санагдсан. Японд бол нэг танихгүй хүн ирээд л надад санаа тавихгүй шүү дээ. Тэгэхэд тэр эгч яг л хамаатны эгч шиг. Улсаараа хамаатнууд (инээв).
Японд ажиллаж, сурч байхад би дараагийн 3-4 сар юу хийхээ маш тодорхой мэдэж байдаг байсан. Жишээлбэл, манай багш дараа жилийн зургаадугаар сард ийм эрдэм шинжилгээний хуралд орно шүү гээд л аль хэдийн хэлчихдэг. Тэгэхээр дараагийн 3-4 сард хийх ажлаа төлөвлөчихдөг. Зорилго маш тодорхой байдаг учраас өдөр өдөртөө хийх зүйл нь тодорхой, сэтгэл амар ажилладаг байсан. Монголд тэр талаараа жаахан дутуу. Энэ сарынхаа зорилгоо ч мэдэхгүй, бараг дараа долоо хоногт юу хийхээ ч ярилцаагүй, урдах юмаа хийгээд л явж байдаг. Тэр нь жаахан хэцүү санагдсан. Зүй нь удирдлагын албан тушаалтан юм бол ажилчдадаа “Хэдүүлээ энэ сард нэг ийм зорилготой ажиллая” гэдгийг хэлчхээд бөөнөөрөө нэг нэгдсэн зорилго сэтгэлгээтэй болчхоод ажиллах юм бол илүү дээр гэж бодогддог.
Бусад хүмүүсийг сайн мэдэхгүй ч хамгийн түрүүнд өөрийгөө ажиглахад би маш даруухан болчихсон байсан. Өөрийгөө бодитоор үнэлж чадахгүй. Тэрнээсээ болоод хамгийн анхны ажилдаа цалингаа маш бага тохирч байсан. Тэгэхээр Японоос ирсэн хүмүүст гэвэл “Та нар нийгэмдээ үнэлэгдэнэ. Та нар туршлагагүй байсан ч гэсэн тодорхой хэмжээний давуу талтай болоод ирчихсэн байгаа болохоор өөрийгөө тэр давуу талаараа үнэлээд цалингаа тохирохдоо өөртөө илүү итгэлтэй байгаарай” гэж хэлмээр байна.
Японд байхад хамт байсан бусад хүн маш мундаг болохоор тэр нь стандарт болчихдог байсан. Тэгээд тэр мэдрэмжээрээ Монголд өөрийгөө дараад яваад байхаар бусад хүнд буруу ойлголт төрүүлдэг санагдсан. Тэгээд цалингаа ч гэсэн доогуур тохирдог тохиолдол гардаг. Гэтэл ажил дээр бол яг үнэндээ бүр илүү юм чадаад байдаг. Харин сүүлд би цалингаа маш өндөр тогтож чадсан. Өмнөх ажлаасаа хоёр дахин өндрөөр тогтсон.
Дээр хэлсэн “төлөвлөлт” юм болов уу гэж бодож байна. Ялангуяа бөөнөөрөө нэг юм хийлээ гэж бодоход төлөвлөгөөгөө маш сайн гаргачхаад төлөвлөгөөнийхөө дагуу хийж байвал зүгээр санагдсан. Манайхан чинь ерөнхий нэг зорилготой, тэр нь маш хол юм ярьчхаад яг хийхээрээ хоёр өөр тийшээ чиглээд яваад байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр анхнаасаа юм хийхдээ тэрийгээ маш сайн төлөвлөөд, нэг зорилготой явчихвал сайн ажиллах юм шиг санагддаг.
Мэргэжлийн чиглэлийн хувьд деталь болгоныг маш сайн анзаарах хэрэгтэй санагддаг. Жишээлбэл Японд “Деталь болгон нь сүүлийн үр дүнд нөлөөлдөг. Тиймээс деталь маш чухал” гэдгийг ухаарчихсан байсан. Тэгэхээр хийж байгаа зүйл маань эцсийн үр дүнд яаж нөлөөлөх вэ гэдгийг маш сайн бодоод хийж сурцгаая гэж хэлмээр байна.
Монголд жишээ нь хүмүүстэй уулзах цаг товлохын тулд “Сайн байна уу, та дараа долоо хоногийн дөрөв, эсвэл тав дах өдөр завтай юу” гээд асуухаар “Мэдэхгүй” гэдэг. Тэр нь маш хэцүү. Яалт ч үгүй бүгдээрээ иймэрхүү байдаг болохоор би ч гэсэн дунд нь ороод, төлөвлөхөд хэцүү болчихдог юм билээ.
Төгсгөлд нь хэлэхэд, Японд төгсөгч үеийнхэндээ болон шинэ төгсөгч нарт зориулж үг дайя гэж бодлоо.
Би дөнгөж төгсөөд маш өндөр хүлээлттэй ирсэн. Монголд очихоороо маш гоё ажил хийгээд л, гэрийнхэнтэйгээ ч ойр гоё байна гэж бодсон чинь яг үнэндээ тийм байгаагүй. Надад маш их бэрхшээл тулгарсан. Гэхдээ тийм биш ч “Зүгээр шүү” гэж хэлмээр байна. Японд амьдарч байхад ч ямар нэгэн бэрхшээл зовлон байж л байдаг, Монголд ирсэн ч гэсэн ямар нэгэн бэрхшээл зовлон байж л байна. Хүн алинаар нь зовмоор байгаагаа л сонгодог. Тийм болохоор Монголд ирэхээс битгий айгаарай. Болохгүй бол буцаад явчихад асуудалгүй шүү дээ. Тэгэхгүй бол хүмүүс Монголд ирэхээс жаахан айгаад байдаг юм шиг санагдсан. Яахав мэдээж хэцүү байна, жаахан тиймхэн байна. Гэхдээ Японд байхдаа ч гэсэн асуудалтай л байдаг байсан шүү дээ. Монголд ирсэн ч гэсэн ялгаагүй асуудалтай л байна.
Ярилцсан: Ц.Тамир, Японд төгсөгч, ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Медиа аналист
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!