Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах ажлын талаар БШУ-ны сайд, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсад замын төлбөр хураах нийт 35 цэг байдаг. Эдгээр цэгийг цахимжуулаагүй учраас орлого нь тодорхой бус байгаа юм. Өөрөөр хэлбэл, жолооч болгоноос замын төлбөрийг гараар хурааж авдаг.
Цаашдаа төлбөр авах 23 цэгийг бүрэн цахимжуулах бололцоотой. Цахимжуулахдаа иргэдэд хүртээмжтэй байдлаар QR код уншуулах эсвэл картаар төлбөр тооцоо хийдэг зохион байгуулалтыг төлөвлөж байгаа. Улсын төсвөөс мөнгө гарахгүй. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх цахим шилжилт болно гэсэн үг" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|