ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Уул уурхайн лицензийг цахимаар олгож, лицензийн наймаанд цэг тавина

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр уул уурхайн лиценз олголтыг цахимжуулах ажлын талаар БШУ-ны сайд, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, нээлттэй болгох талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд 13,000 орчим лицензийг олгосон байна. Эдгээрийг хэн авч байгаа, цаашдаа олборлолт, хайгуул, ашиглалт хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Лицензийн наймааны тогтолцоо Монгол Улсад байсаар байна. Тухайлбал, уул уурхайн олборлолт, хайгуул, ашиглалтын 2,000 лиценз жилд олгогдож байсан тохиолдол бий. 

Уул, уурхай бол манай улсын эдийн засгийн томоохон салбар. Энэ салбарын хамгийн гол асуудал болсон лицензийн наймааг зогсоож, лиценз олголтыг хүнд сурталгүй, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тиймээс цахимд суурилсан лиценз олгох ажлыг эхлүүлж байна.

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам болон Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам хамтарч уул уурхайн тусгай зөвшөөрлийг 2022 онд багтааж, И-Монголиа платформд нэгтгэнэ. Үүнийг цахимжуулснаар уул уурхайн салбарын далд наймаа буюу лицензийн наймаанд цэг тавина. Цаашдаа уул уурхайн лицензийн аль нь олборлолт, хайгуул эсвэл ашиглалтынх вэ гэдэг нь тодорхой болох юм. Ингэснээр улсын төсвөөс гадуур лицензийн наймаагаар явагддаг тодорхой орлогуудыг татварын эх үүсвэр болгох боломж бүрдсэн цахим шилжилт болно" хэмээн хэлсэн юм. 

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [64.119.16.83] 2022/8/11
Газрын доорх баялгаа зүгээр л ухахаа больчих. Хөрс гэмтжийнэ, ашиг шимтэй ургамал ургахаа больжийно бэлчээргүй боллоо усгүй боллоо. Мал юугаа идэхийн дараа нь бид юугаа идэхийн. Нүүрсээ идэж алтаа уух уу?
1 | 0 Хариулах
Zochin [202.9.40.164] 2022/8/10
Галзуугын эмнэлэгийн нямбаатар ха ха ха хүний хараал тусаж үхвэл таарна
1 | 0 Хариулах
Зочин [192.82.77.106] 2022/8/10
Энэ тэнэг сайд ч байхгүй хувь хүнд нууы амрагтаа зориулсан яамаа татан буулга
2 | 0 Хариулах
Данхрушка ❗ [64.119.18.219] 2022/8/10
Immigration -ii sanal huselt avdag application bish yumaa gehed facebook page baimaar bn. Zarim negen tur hugatsaagaar orj irsen gadnii tenuulchid hotoor neg huuli durem, orj irsen zorilgoosoo oor ajil erhleed yvaad baih yum!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.189] 2022/8/10
Хамгийн тэнэг нь түрүүлж хандсанд нь ашигт малтмалын лиценз өгнө гээд тараасан явдал. Хэдэн жилийн өмнө, 1 хөгшин ёпоон өвгөний залуу амраг нь аав, ээж, ах дүүсийнхээ нэр дээр 700 гаруй лиценз авчихсан, тэдгээрийгээ үнэ хүргэж зараад л сууж байдаг байсан даг. Тэгээд 1 лицензээ наанадаж 10 сая доллараар зарна гээч. Түүнээс нь Монгол улс хүн амын орлогын албан татвар ч авч чадахгүй маллуулаад сууж байсан даг. Зүй нь Монгол улс өөрөө тийм үнээр зарж байсан бол ямар ч гомдолгүй, мөнгө нь төрийн дансанд ороод л явж байх байлаа.
2 | 0 Хариулах
mgl [202.126.90.65] 2022/8/10
odoo boliochee, haiguuliin lizenz avchihaad, hashchihaad mal belcheergui bolood baina.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.50] 2022/8/10
Ашигь малтмалынханд л хэцүүхэн болох бх даа ккк
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.3] 2022/8/10
Юу гэж дээ нөат ийн сугалаа шиг л баахан хүн л хожоод байдаг шиг л болох биз
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.170] 2022/8/10
Chi uuriiguu hichee
2 | 0 Хариулах
Zochin [202.9.41.134] 2022/8/10
Энх амгалан эмнэлэгийн тeндeр авахаа болимоор юм
2 | 1 Хариулах