ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг Баасан гарагт эхлүүлнэ

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах ажил наймдугаар сарын 12-ноос эхэлнэ гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар хэллээ.

Тэрбээр “Ирэх Баасан гарагт Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлэхээр боллоо.

Инженерийн дэд бүтэц, ажлын зураг гарсантай холбоотойгоор энэ жил 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Иймд эхний инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. Тодруулбал, онгоцны буудлын урд талын таван худгаас төлөвлөлтийн дагуу цэвэр усны шугам сүлжээний ажлыг эхлүүлж байна.

Мөн Зуун мод хотод цахилгааны шугам хийгдэж байгаа бөгөөд үүнээс 35 станцыг Хөшигийн хөндий дэх онгоцны буудал буюу эдийн засгийн чөлөөт бүс рүү татах ажил эхлэхэд бэлэн болсон. Түүнчлэн үерийн далангийн тодорхой хэсгүүдийн ажил эхлэхэд бэлэн болоод байгаа.

Эдгээрийг хийж гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан тул ажил наймдугаар сарын 12-нд буюу Баасан гарагт эхлэх юм. Мөн 2023 оны улсын төсөвт уг ажилд 200 гаруй тэрбум төгрөгийг суулгах асуудлыг үе шаттай ярьж байгаа.

Түүнээс гадна, Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил 10-20 жил хийх төлөвлөлтөөр байгаа гэдгийг хэлье" гэв.

"Хөшигийн хөндийд дунджаар 150,000 хүн амьдрах боломжтой"

Үргэлжлүүлэн "Ундны устай холбоотойгоор Хөшигийн хөндийд дунджаар 150,000 хүн амьдрах боломжтой гэж үзэж буй. Төлөвлөлтийн гол үндэс нь ажлын байр бөгөөд аялал жуулчлал, соёл, спортод тулгуулсан үйлдвэрүүд болон тээвэр ложистикийн ажлын байр байна гэж төлөвлөлтөө батлуулсан.

Эхний ээлжид 35,000 хүн байх "Шинэ Зуунмод" хотын онгоцны буудал орчимд цэвэр усны шугам сүлжээг хийнэ. Мөн онгоцны буудал явах замд 28 метр куб бүхий цэвэрлэх байгууламжийг барина. Сонсголонгоос татах 220 болон 110 мегаваттын цахилгааны шугамуудыг хийж байгуулна.

Ингээд дэд бүтцийн ажил хийгдэхийн хэрээр төр захиргааны болон хувийн хэвшлийн барилга байгууламжийг барих ажил ирэх жилээс үе шаттай хийгдэнэ" хэмээв.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.24.187] 2022/8/11
энэ МАНингууд 1 ч ажил хийж чадахгүй юм. Чаддагаар нь АН аа сонгоё. Ядаж 4 жилд 3000км зам барьчихдаг юм
0 | 1 Хариулах
иргэн [192.82.88.130] 2022/8/11
Много шума мало дела гэж оросууд ярьдаг барилдахаасаа таахалзах нь гэдэгтэй дүйц үг маш олон төсөл цаасан дээр мөнгө нь шуналтнуудын хармаанд аль хэдийн орсон байгаа Усан парк гэгчийг л хар ямарч юм бариагүй мөртлөө голын ай сав газар ороэ сууц чөлөөтэй бариад хэн ч хориглож дийлэхгүй сууж байна шүүх тв бүх юмаар явлаа Үндсэн хуулиар ганцхан хоттой тэр нь хар баарцаг болчихсон Дархан Эрдэнэт гээд сайхан хотууд баырад нэг муу сумын статустай Ер нь хорлон сүйтгэх ажиллагаа биш үү? Хөгжмөөр бн шүү дэ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.182] 2022/8/11
Хотыг хог болгочихоод зайлж байгаа юм биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2022/8/10
Дарханы замаа эхлээд дуусгачихаад өөр сүржин бүтээн байгуулалтаа эхлээчээ.Майдар хот дуусчихсан уу баригдаад
2 | 0 Хариулах
Зочин [64.119.23.92] 2022/8/10
Төвлөрөл бий болгох байж тэнд зах зээл бий болж хүмүүс нь ажил орлоготой ,өрсөлдөөнтэй болно .Задлаад жижигрүүлэх байвал тэнд зах зээл байхгүй зүгээр халамжийн улс болно.21 аймгаас цөөл.330 сумаа цөөл.330 сумын 1600 орчим жалга довны багаа цөөл.Тэгж байж МОНГОЛ ХӨГЖИНӨ шүү.Энэ олон аймгууддаа ,олон нэгжүүдэд татвар төлөхөгчдийн мөнгийг ЖАЛГЫН НЭГ ЦАЦАХ ХЭРЭГГҮЙ шүү.
3 | 0 Хариулах
Зочин [150.129.143.30] 2022/8/10
Ээ бурхан минь саяхан дампуурах гээд байсан одоо зүгээр болчихсон юмуу . Нээрээ биз . Газрын мафийнханд базуулчихсан юм биш биз . Газрын мафийнхан бол Зайсан , Яармаг шиг бөөн шавааралдсан юм л хийнэ шүү . Гарт ойр байгаа дөрвөлжиндүү , гурвалжиндуу дүрстэй эд юмсыг тавьж байгаад л хэд хуваагаад зарчихдаг юм шиг байгаа юм
2 | 0 Хариулах
Зочин [192.82.89.137] 2022/8/10
atom stants bariacheeeeeeeeeeeee niseh yarmag zam daguu dahin shine zam tavi tugjreeeee diildehgui bolloo
1 | 0 Хариулах
Зочин [147.161.192.114] 2022/8/10
Цахилгаан дулаан нь хүрэлцэхгүй байхад юун хот суурин барих вэ. Цахилгаан станцаа хамгийн түрүүнд барих хэрэгтэй.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.105.12] 2022/8/10
Зуунмод 90 оноос өмнө 20к оршин суугчтай байсан. Одоо энэ тоо 17к болж буурсан. Шалтгаан нь ундны усны чанар маш муу
5 | 0 Хариулах
Зочин [192.82.71.218] 2022/8/10
Яаж ийж байгаад ШИНЭ ТӨСӨЛ шаагаад юм хум хумсалгаад байдаг юм уу.. яадын ?үлгэрийн юм яриад л хийсэн ч юм байхгүй, Дараа нь мөнгөгүйгээ гайхаад зогсож нтр тэгээд бүүр хаяж маяаад тэ та нарыг мэдийшдээ хаха
9 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/8/10
дарга нар мөнгө цусалж нуухгүй бол тураад байгаа шүү дээ. улса биш бөөсний үүрээ л маллана
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2022/8/10
Та нар одоо болиоч дээ.Худлаа гоё гоё шаана. Хийж байгаа юм нэг ч байхгүй. Өмнөх ажлаа ажил хэрэг болгоод ард гарчаад дараа нь тэр шинэ хот мотоо яриач.Хот нтр барих мөнгөтэй ч юм шиг
9 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2022/8/10
ЗАЙЛ. ПОП
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.3] 2022/8/10
Баахан гэр хороолол үүсгээд онгоц нь бууж чадахаа болих вий дээ
5 | 1 Хариулах
Зочин [43.228.129.131] 2022/8/10
Тэгээд хонгилын системээр хийгээсэй билээ, ядаж газар ухаж төнхчихгүй засвар үйлчилгээ хийдэг юм даа
3 | 0 Хариулах
Wavy [202.9.40.78] 2022/8/10
Nalaih, Baganuur, Darkhan, Erdenet gd hottoi oirhon ded butetstei gazar bhad ymar shaardlagatai ym boloo? Ureh mungu chin iluudeed bnuu???
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.45] 2022/8/11
Харин тиймээ дэд бүтэцтэй газраа л хот болгохыг болоочээ.Юу шинэ зуун мод хот, майдар хот, хөшигтийн , хар хорин хот гээд байгаа юм бэ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.21.174] 2022/8/10
Шинэ хот энэ тэр яах вэ тэр дарханы замаа shaaaaлдааа
6 | 0 Хариулах
Данхрушка ❗ [64.119.18.219] 2022/8/10
Энэ засгийн хамгийн ажилгүй, биеэ оторлосон сайд❗Ер нь олон жил намаар явсан школтой нөхдүүд яг ийм бдаг, нээх сайхан дарга дүртэй, камераас нуугдаж биеэ оторлосон, хийж бгаа юм юу ч байхгүй, аргацаасан.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.87] 2022/8/10
Үлгэрээ үлгэр. [хориотой үг]. Зайлуулбал таарна. ПОП-рол арай хэтэрлээ
7 | 0 Хариулах
Зочин [202.9.47.28] 2022/8/10
Тууз хайчилж ламаар ном уншуулах уу?
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.8] 2022/8/10
Хөдөө орон нутгийн бүх замаа шинэ нисэх буудлын замтай адилхан барьчихвал сайхан байхгүй юу.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.183.131] 2022/8/10
Боломж байсан. алдсан
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.196] 2022/8/10
Идсэн
3 | 0 Хариулах