Нэр бүхий эмэгтэйн фэйсбүүк хаягаас нярай хүүхдийн зураг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зар байршуулсныг цагдаагийн байгууллаас шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Шалгалтаар 22 настай, эмэгтэй нь нөхөр 26 настай эрэгтэйтэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ 28 хоногтой хүүгийнхээ зурагтай тухайн постыг нийтэлсэн нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|