Эрүүл Мэндийн Яамны газрын дарга Б.Буянтогтох дэлхийн орнууд халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг гэрээр эмчилж буй талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс эмнэлэгт хэвтэхийг маш их хүсэж байна. Дэлхийн бусад улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн нэгээс доошгүй хувь нь эмнэлэгт хэвтэж байгаа. Харин манай улсад халдварын оргил үед иргэдийн 30-40 хувь нь эмнэлэгт хэвтсэн юм. Тухайн хүмүүсийн дунд эмнэл зүйн шинжилгээ хийхэд 60 гаруй хувь нь эмнэлэгт ирэхдээ хүнд байна гэдэг ч хөнгөн хэлбэрээр өвдсөн байсан. Дэлхий нийт хөнгөн хэлбэрийг гэрээр эмчилж байгаа. Бид ч бас энэ тактикийг баримтална. Хөнгөн хэлбэрийн хувьд жирэмсэн эмэгтэй, 0-10 настай хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй бол даатгалаас тодорхой хэмжээний төлбөрийг гаргуулж эмнэлэгт хэвтүүлж байна.
Бусад даатгуулагчид эмнэлэгт хэвтэх бол төлбөртэй буюу 230 мянган төгрөгийг иргэн өөрөө төлнө. Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд эрүүл мэндийн байгууллага иргэд сайн хамтарч ажиллах шаардлагатай.
Хэрвээ гэр бүл болон ажлын газраас хэн нэгэн өвдсөн бол халдвар хамгааллын асуудлыг тухайн гэр бүлийнхэн, байгууллагын удирдлагууд хамтарч шийдэх хэрэгтэй болоод байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!