• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гааль дээр 2,729 вагон, чингэлэгтэй ачаа байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг зөвлөе"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хот дахь гаалийн газар баяр наадмын өдрүүдэд хэвийн ажиллаж, импортын 274 мэдүүлгээр 27.4 сая ам.долларын үнэ бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийж улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын бараа эргэлт 53.1 сая ам.доллароор, нийт татварын дүн 11.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар (2022.07.21) Улаанбаатар хот дахь гаалийн газрын 14 гаалийн хяналтын бүсэд нийт 2,729 вагон, чингэлэгтэй ачаа байна.

Мөн гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг эзэнд нь олгосон 1,084 хоосон чингэлэг буцаагдахаар хүлээгдэж байна. Гаалийн байгууллага УБТЗ ХНН-тэй хамтран импортын чингэлгийн ачилт, буулгалт, барааны гаалийн бүрдүүлэлт, бараа олгох ажлыг шуурхай зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын бүх гаалийн хяналтын бүс өдөр бүр 08:30-20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.17.209] 2022/7/25
Гаалийн татвар, байцаагч нарын авилгыг өгөх мөнгөгүй байгаа.
0 | 0 Хариулах
Орк [202.126.89.182] 2022/7/22
Сугалаагаар азаар бараа нь ороод ирсэн тэгсэн гаалийн татварын мөнгө миё!
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.158] 2022/7/22
Hurdan avaachee
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.24] 2022/7/21
Za teguul nugu naimaachidiin arga l yum bna uls achaag maani uguhgui bna ged baraanii unee zohiomloor nemdeg iim l hogiin garuud bj neeree arai l bgaaz de ugiin naimaachin hvn bol hvn bish amid hvvrnvvd shvv heze uhne heze idej barna ged shunaj negnee shulj yavdiin bol icheesei de
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.60] 2022/7/21
Shaaa
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/7/21
Buh hog novshoo tuuj avah heregtei. Naadah chin ovoorj hog bolloo.
2 | 0 Хариулах
Ard [203.91.118.206] 2022/7/21
Гаалийн авилгачдаас айгаад авч чадахгүй байна.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2022/7/21
avilgaltai holbootoi medeelliig il tod bolgoson holbogdoh baiguullaga n medeelel ogson hund shagnal uramshuulal ch ogdog bolson, harin huuli bus bulhaitai baraa avchraad teriigee avhiin tuld avilgal ogdog bolhoor l bgad bga yum tuunees bish uls buh buruug nuruun deeree ureed yvna gej bhgui. Odoo iim orc setgelgeeneesee gar minii duu
3 | 2 Хариулах
Зочин [203.23.49.151] 2022/7/21
yu zahisan, yamar achaa ireh gej bgaagaa martastgaasan bhoo
2 | 0 Хариулах