ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хөгжлийн банкны 655 сая ам.долларын зээлийн төслийг хэлэлцэв

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсныг тодотгоод энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нь ашиглах хэмжээ 2022-2023 онд 655 сая ам.доллароос тус тус хэтрэхгүй байхаар урьдчилан тохиролцоод байна гэв.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарилсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөж байна гэж байлаа. 

Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдаж буйн дээр уг Ерөнхий хэлэлцээрт багтаж буй аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртэлх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.  

Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төслийн танилцуулгад зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэчнээн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүрэх үр дүн ямар байх талаар тодорхой бус байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Азийн хөгжлийн банкны 655 сая ам.доллар гэдэг бол нэн хөнгөлөлттэй зээлийн эрхийг л нээж байгаа гэдгийг тодотгоод урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай монголчуудад алсдаа үр өгөөжтэй, хөгжлийг тэтгэх төсөл, хөтөлбөрүүддээ чиглүүлэхийг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир хэлэлцээрийн төслийг тэр дундаа төсвийн алдагдлыг нөхөх гэж зээл авахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, далд эдийн засгаа ил болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллавал төсвийн алдагдлаа зээл авахгүйгээр төлөх боломжтойг анхааруулж байлаа.

Гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд Засгийн газраас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг хэдэн зээлдэгчээс авсан нийт зээлийн дүн, чиглэл, өр төлбөр, үр ашигт нь дүн шинжилгээ хийдэг эсэхийг илүүтэй тодруулж байв.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариултдаа, Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2.8 тэрбум ам.доллар нь бондууд үлдсэн хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 5.7 тэрбум ам.доллар байна. 5.7 тэрбум ам.доллароос сүүлийн 30 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны хүрээнд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс, өрийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар байна.

Дэлхийн банкнаас 53 төсөл хэрэгжүүлж байгаагаас өрийн үлдэгдэл нь 800 сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 2 төсөл 110 сая ам.доллар, Олон улсын валютын сан зэрэг олон талт харилцаануудаас нийт 2.9 тэрбум ам.доллар байна.

Хоёр талт харилцааны хүрээнд 1990 оноос хойш хамгийн их  зээлийг Япон улс 24 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд үүний өрийн үлдэгдэл 1.3 тэрбум ам.доллар, БНХАУ 23 төсөл хэрэгжүүлж өрийн үлдэгдэл нь 1 тэрбум ам.доллар гэх зэрэг нийтдээ 15 зээлдэгч улсуудаас төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг гэв.  

Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд 1990-2000 онд авсан зээл нь шилжилтийн хүндрэлийг давах барааны зээлүүд байсан бол 2000-2010 онуудад дэд бүтцийн салбарт илүүтэй зээл авснаас гадна мөн нийгмийн шинж чанартай зээлүүдийг авсан байдгийг тодотгоод Үндэсний аудитын газраас төсөл, хөтөлбөрийн үр ашигт жил бүр хяналт, шалгалт хийдэг хэмээн хариулж байлаа. 

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
dorj [202.21.113.106] 2022/6/29
er ni zaawal zeel awch hugjih her baidag yum bol uu ? hugjij baina gesen neriidleer zeel awch baigaan ih haramsaltai sanagdaj baina hezee tuluh yaj tuluh herhen tuluh ter zeeliin baritsaa yu baih geed ih l asuudal baih yum tulj chadahgvi hemjeen baigaa uls zaawal zeeliin hereg baina uu ? tsaashlaad vndesnii ayulgvi baidaltai shuud holbootoi asuudal shvv dee heden muu ard irged ni zeel awaad uguuch gej ter deeshee demjij gargaagvi bailtai
0 | 0 Хариулах
Бат [192.82.66.139] 2022/6/29
Зээл хэрхэн хэн төлөх вэ гэж хэнч ярихгүй л байх юм! Харин АН-ын Ганбат дөнгөж төрж байгаа хүүхэд гадаадад өртэй гэж нэг хэлсэн шүү ! Бодвол эхийн хэвлийд ирэхээсээ л өмнө авсан юм шиг байгаа юм ! Иймд Жирэмсэн ээжүүд минь анхааралдаа аваарай !
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.74] 2022/6/28
Зээл авна гэдэг сэтгэлгээнээсээ сал.
1 | 0 Хариулах
уншигч [66.181.161.75] 2022/6/28
Хэргээс зөрүүтэй төсөв батлаад байдаг юмуу.Төсвийн зөрүү гээд л зээл аваад байх юм..болиоч дээ хулгайчуудаа...Эцсийн эцэст та нар амь насаараа ч төлөөд ч барагдахааргүй өр үлдээж байгаагаа мэдэж байна уу..пис.даа юмаа нээрээ.Зээлээ боль дахиад төсвийн тодотголоо хий л дээ.Пиз.дагаас өөр үг олдохгүй юм пиз.даагууд.
2 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/6/28
Naad zeeliin mongoo hulgaid aldahgui baih heregtei. Naad zavaarsan iumiig chin butsaaj tolno.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.195] 2022/6/28
Сангийн сайд нь өглөө дэд бүтцийн ашгаа өгөх төсөл дээр зээл авнаа гэснээ хэдэн цагийн дараа юу нь мэдэгдэхгүй боочихсон 655 сая $ зээл оруулаад ирдэг гэнээ. Энэ улс орон чинь өрөнд орж өтний хоол боллоо. Хөл толгой гэж байна уу. Эзэнгүй төр чинь саарал ордон дотор бий болчихоод байна
6 | 0 Хариулах
Зочин [202.9.47.18] 2022/6/28
УИХ хурал нь хятадаас монголын 50 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний зээл авна гээд, УИХ-ын дарга нь өрнөөс болж 2030 он гэхэд бид бүгдээрээ монголоос хөөгдөх вий гээд, ерөнхий сайд нэг хятад бодлогыг дэмжээд, байдал эвгүйтэх шинжтэй болж байна даа.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.70.216] 2022/6/28
Pizdaa nar zeelees uur yum medehgui yumaa
5 | 0 Хариулах
уншигч [66.181.161.75] 2022/6/28
дундаас нь цавчаа унагахын тулд шүү дээ лагаанууд.
2 | 0 Хариулах