Барилгын крантай холбоотой асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас мэдээлэл хийж байна.
МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал "Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалт сүүлийн хоёр жил зогссон. Гэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сард Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд нийт 10,000 ААН-д албан шаардлага хүргүүлсэн.
Улмаар дөрөвдүгээр сарын 10-наас зургаадугаар 10-ны өдрийн хооронд барилгын ажил явагдаж байгаа газруудад болон ашиглагдаж байгаа ч эрсдэл өндөртэй барилгуудад улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хүрээнд шалгалт хийгээд байна. Уг шалгалтад нийт 2,100 гаруй барилга байгууламж хамрагдсан.
Үүний 10 гаруй хувь нь газрын захирамж гаргуулаад архитектур төлөвлөлтийн даалгавар аваад ямар нэг зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчил үүссэн. Улаанбаатар хотод нийт 54 барилга ийм асуудалтай байна. 78 барилга тодорхой холбогдох шийдвэргүйгээр барилгын ажил эхэлсэн байна.
Тухайн барилгуудтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр гаргуулах, зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг хугацаанд авсан.
Мөн шалгалтад хамрагдсан барилгуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдлын чиглэлээр ч асуудал үүссэн” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|