ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

MongolNFT, МҮБХ болон Хүчтэн төсөл хамтран Монголын шилдэг бөхчүүдийн NFT гаргахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 22
Сурталчилгаа

Ингэснээр Монгол үндэсний өв соёл, үндэсний бөхийг дэлхийд таниулах эхний алхам хийгдэж байна.

зураг
 

Монгол үндэсний өв соёл, үндэсний бөхийг дэлхийд таниулах эхний алхам хийгдэж Монголын үндэсний бөхийн холбоо НҮТББ болон Хүчтэн төсөлтэй MongolNFT хамтран Монголын шилдэг бөхчүүдийн NFT-г гаргахаар болжээ. Ингэхдээ орчин үеийн дэвшилтэй холбон олон талт сонирхогчдыг бий болгохоор зорьж байгаа аж. 

зураг
 

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх эхний ажил нь 2022 оны улсын баяр наадам, 100 жилийн бөхийн барилдаанд барилдах өндөр цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн гарын үсэг бүхий цор ганц спорт картын NFT-г худалдаанд гаргах бөгөөд долдугаар сарын 1-нээс 5-ны хооронд худалдаалах төлөвлөгөөтэй ажээ. Тухайн NFT-г авснаар Хүчтэн спорт картын биет хувилбар танд очих ба бөхчүүд өөрийнх нь гарын үсэгтэй картыг авсан хүмүүстэй биечлэн уулзан танилцах боломж ч нээлттэй юм. Үүгээр зогсохгүй, үндэсний бөхийн гаргаж буй анхны спорт карт тул энэхүү картын анхны хувилбар нь ирээдүйд монгол бөх сонирхдог олон үзэгчдийнх нь дунд үнэ цэнэ нь өсөх магадлалтай. 

Түүнчлэн, MongolNFT платформ дэх бүхий л NFT-г дэлхийн топ NFT маркетплейсүүд дээр гарган худалдаалах, худалдан авах боломжтой байдаг ба үндэсний бөхийг зөвхөн Монголдоо гэлтгүй дэлхийд сурталчлах боломж бүрдэж байгаа юм. Жүдо, чөлөөт бөх, сүмо зэрэг дэлхийд бөхөөрөө алдаршсан Монгол улсын үндэсний бөхийг гаднынхан сонирхох нь аргагүй биз ээ.

зураг
 

Дэлхийн "спорт карт"-ын томоохон соёлыг Монголдоо түгээж, үндэсний бөхчүүдийн зурагтай биет болон дижитал хэлбэрийн спорт картыг худалдаанд гарган хүмүүсийн дунд нэгэн  хэвийн байж л байдаг бөхийн спорт, бөхчүүдтэй холбоотой нийтлэг буруу ташаа мэдээлэл, хандлагыг өөрчлөх, орчин үеийн залуучуудын дунд бөх сонирхох трендийг бий болгохыг зорьж байгаа нь цагаа олсон гэлтэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг MongolNFT болон Хүчтэн төслийн албан ёсны сошиал сувгуудаас хүлээн аваарай:

MongolNFT facebook page: www.facebook.com/mongolnft 

MongolNFT website: www.mongolnft.com

Хүчтэн төсөл: www.facebook.com/xuchten 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.