ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд хүнийхтэй ижил арьсыг роботод зориулан бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Технологийн хөгжил хүн ба роботын ялгааг улам бүр арилгасаар байна.

Тухайлбал эрдэмтэд саяхан хүнийхтэй ижил арьсыг роботод зориулан бүтээжээ.

Пүрэв гарагт “Matter” шинжлэх ухааны сэтгүүлд энэхүү шинэ бүтээлийн талаар нийтэлсэн байна. “Хүний арьсны амьд эд эсээс роботын эх биеийг бүрэх материал гаргаж авч болохыг бид харууллаа. Ингэснээр роботыг хүнтэй улам адилхан болгох боломж нээгдэж байна” гэж уг төслийг ахалсан Токиогийн их сургуулийн инженер Шожи Такеучи бичжээ.

Түүний баг роботын хурууг коллаген болон фибробластын уусмалд байлгах замаар арьсан бүрхүүлийг бий болгосон байна. Эдгээр нь хүний арьсны найрлагад ордог гол хоёр бодис юм.

зураг
 

Амьд эд эсийг ашигласнаар робот хуруу өөрийгөө нөхөн сэргээх, чийгээ хадгалах зэрэг биологийн чадвартай болсон байна.

Уг технологийг бас бодит мэт хиймэл эд эрхтэн бүтээхэд, гоо сайхны мэс засалд, арьсны эм эмчилгээнд ашиглаж болох гэнэ.

Роботын арьс нь 1.5 мм зузаан, хүний арьсны хамгийн гадна талын хоёр давхаргаас зөвхөн бүрдсэн юм байна.

“Бүтээл маань хүний арьстай яг адилхан харагдахгүй ч роботын хөдөлгөөнийг даган сунаж, агших, үрчийх боломжтой тул сэтгэл хөдлөлийг илүү бодитой харуулах боломжтой юм” гэж Такеучи ярьжээ.

Бас хиймэл арьсаар роботын биеийг залгаасгүйгээр хучих арга технологийг тэд бий болгосон байна.

Амьд эд эс ашигласан тул роботын арьсыг байнга арчилж, цэвэрлэж байх хэрэгтэй гэнэ. Одоо Такеучигийн баг роботын арьсыг илүү удаан эдэлгээтэй болгох, үсний уутанцар, хөлсний булчирхай зэрэг илүү нарийн боловсронгуй бүтцийг бий болгоход судалгаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.236.251] 2022/7/2
Skynet ингээд эхэлж байгаа юм даа.
1 | 0 Хариулах
sexy boy [202.126.88.98] 2022/7/2
yooy, bi hiimel huuheldei sex toy heregledeg ymaa... ter huwantsar ym shaah utgagvi ym... goy jinhene aris shig bolchwol tee.. daam2.. yg l jinhene utree shaaj bga met, hoh ntr ni ch yooy jinhene hoh barij bga met sanagdah ym bnsdhee.. nice.. hurdn sex toy , sex huuheldei ene dr garaasai .. oor huseh ym algaa....
0 | 0 Хариулах
Зочин [112.72.8.74] 2022/6/21
хөлсний булчирхай гэнэ үү. балай., дэмий юм бишүү ккк
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.230] 2022/6/15
sex robotuud orj ireh ni dee haha. biyee unelegchdiin hurtel ajliin bairiig hulgailah gej haha
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.157] 2022/6/10
Монголчууд махан дээрээ хэрэлдсээр л
7 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2022/6/17
Тэгэхгүй яахав дээ ганц махныхаа эрүүл ахуй хүнсний аюулгүй байдалаа хангаж чадахгүй арчаагүй байгаа юм чинь
2 | 0 Хариулах
зочин [124.158.69.96] 2022/6/19
дэлхий хөгжөөд л
0 | 0 Хариулах
MGL zaluu [202.126.88.200] 2022/6/10
robot-iin hugjil ywj ugch bna
1 | 0 Хариулах