Гадаадын жуулчдад коронавируст халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар, мэдээллийг танилцуулж байна.
Вакциныг байнгын нэгж, түр цэг, явуулын хэлбэрээр хийнэ.
Энд дарж танилцана уу.
Аяллын баг 30-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дархлаажуулалтын явуулын баг ажиллах юм.
Вакцинд хамрагдахдаа анхаарах зүйлс:
Жуулчид хилийн нэвтрэх цэгт, “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөж, биеийн халуунаа хэмжүүлэн нэвтэрнэ.
Мэдүүлэгт 3-аас дээш шинж тэмдэг чагталсан, 38-аас дээш халуурсан иргэнийг түр тусгаарлах өрөөнд тусгаарлан өөрийн авч ирсэн антигенд суурилсан түргэвчилсэн тестээр шинжилгээ хийх тул аялал жуулчлалын компаниуд гадаадын жуулчдыг Монгол Улсад ирэхдээ антигенд суурилсан түргэвчилсэн тест 2-оос доошгүйг авч ирэхийг зөвлөнө.
Антигенд суурилсан түргэвчилсэн тестээр эерэг гарвал хөдөө орон нутагт бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад, Улаанбаатар хотод ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж PCR шинжилгээ хийлгэнэ.
Эх сурвалж: Монгол аялал жуучлалын холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|