Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах цех ашиглалтанд ороход бэлэн боллоо

Өглөөний сонин
2013 оны 12 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг
Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах цех ашиглалтанд ороход бэлэн боллоо

Байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Газар ивээл” УТҮГазарт “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтанд ороход бэлэн болоод байна. 

Дээрх цехийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн “Газар ивээл” УТҮГазарт хариуцуулан 15,0 сая төгрөгийг дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэн байгуулж зах зээлээс худалдан авдаг хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлнэ.

Тус цех нь өдөрт 0,8-1,0мтн савлагаатай мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, эхний ээлжинд туршилтийн зорилгоор хотын бүсийн хорих ангиудыг хангахаар төлөвлөсөн. Мөн 2014 онд ялтны хүнсний гурил, будааг нээлттэй тендер шалгаруулалтаар худалдан авалт хийхээр төлөвлөөд байна. 

Зураг