Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар дэвшүүлэн томилжээ.
Тус хэлтсийн даргаар өмнө ажиллаж байсан Д.Дуламсүрэнг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны даргаар томилсон байна.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. 2009 оноос төрийн тусгай албанд ажиллаж байгаад 2015 оноос Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан дадлага туршлагатай боловсон хүчин юм гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!