ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхбаяр vs А.Ариунзаяа: Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх нь БУРУУ, ЗӨВ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд уг хуулийг хүчингүй болгохгүй гэдэг шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн шийдвэр хэвээр үргэлжлэхээр болж байна.

Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын шийдвэрээр импортын гурил, малын тэжээлийн гаалийн татварыг тэглэсэн. Харин Засгийн газраас уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хуулийн төсөл өргөн барьсныг УИХ хэлэлцээд өнөөдөр шийдвэр гаргасан нь энэ юм.

Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болоод түүний эсрэг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сая УИХ Монгол Улсын хөдөө аж ахуй, түүний тулгуур болсон газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Үндсэндээ Монгол Улс улаан буудай, үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлого гаргаж байна. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд харш шийдвэр юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ялангуяа энэ шийдвэрийг гаргах ажлыг УИХ-ын дарга зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун бус байна. Хаврын тариалалт ид явагдаж байгаа энэ үед Монголд улаанбуудай хэрэггүй, дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй, импортоор хангана гэлээ.

Өнгөрсөн парламентаас баталсан энэ шийдвэрээс болж газар тариалангийн салбар эрс унаж, гурил үйлдвэрлэл багассан. Олон сая ам.доллароор гаднаас гурил, малын тэжээл авдаг болчхоод байна. Үүнийг засъя гэдэг бодлогыг их хурал дэмжсэнгүй.

Хамгийн харамсалтай нь УИХ-ын дарга өөрөө чуулганы индэр дээрээс чиглүүлж, зохион байгуулсанд гутлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн энэ асуудалд хориг тавина гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



Харин импортын гурилын гаалийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн гишүүдийн төлөөлөл болох А.Ариунзаяа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Тэрбээр “Гурилан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд буурч байгаа нь татвар тэглэсэнтэй холбоотой. Ялангуяа алслагдсан аймгуудад гурилын үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөөлж байсныг шийдвэрлэсэн.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тариаланчдын тоо буурч байгаа нь өмнө нь ч байсан. Татвар тэглэснээс болж гурил үйлдвэрлэгчдийн тоо болон гурилын үйлдвэрлэл буурсан гэдэг тоо баримт хоорондоо нийцэхгүй байна.

Гурилын сорт, чанар, тариалалт зэрэг нь тусдаа асуудал. Тариаланчдыг дэмжих чиглэлээр өмнө нь олгосон зээл тусламжууд яаж ашиглагдсан зэргийг шалгаж байсан.  

Харин яг өнөөдөртөө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаа хийгээгүй байж зөвхөн татвартай холбож гурил үйлдвэрлэгчийн асуудлыг оруулж ирнэ гэдэг буруу юм.

Улаанбаатарт гурил 2,000 төгрөг байхад Говь-Алтай аймагт 3,600 төгрөгийн үнэтэй байсан. Тиймээс алслагдсан аймгийн иргэд татваргүй гурил хэрэглэх эрх нь байх ёстой. Энэ асуудлыг дахин оруулж ирж болно. Тэгэхдээ бүсчилсэн байдлаар татварыг ялгамжтай тогтоож өгөх ёстой гэж үзэж байгаа. Гурилын үнэ иргэдийн амьжиргаанд хамгийн томоор нөлөөлдөг. Тиймээс би хувьдаа иргэд хямд гурил хэрэглэх ёстой гэдэг үүднээс сонголт хийсэн" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [66.181.160.61] 2025/5/19
Хаягдал гээд байгаа нь тэжээлийн хивэг мөн биз дээ
0 | 0 Хариулах
иргэн [66.181.160.61] 2025/5/19
Ариун заяа маш зөв хэлжээ
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.67] 2025/5/19
Гурилын үнэ өндөр бгаа ялангуяа гурилан бүтээгдхүүний үнэ их өндөр шдэ. Улсаас мөнгө аваад л бга атлаа шунал нь дэндсэн. Гаалийн татварыг чөлөөлж бж үнийн хөөрөгдлийг хязгаарлана. Альнаас айж тонголзох вэ. Ард түмний амьдралд хэрэгтэйг л хийхнь зөвдөө.
0 | 0 Хариулах
Зүч [66.181.181.131] 2025/5/18
Дотоодын бүтээгдэхүүнийг үнийн хөөрөгдөлгүй болгох нь засгийн газрын үүрэг тусгай комисс гаргаж нэгж гурилд зарцуулах өртөг үйл ажилгааны зардал ашиг гээд газар дээр нь очиж шалгаад үнэхээр өндөр үнэ гарвал төрөөс татаас өгч гурилийн үнийг буулгаж болншдээ гаднаас гурил аваад ч хэрэггүй өөрөө өөрсдийгээ тэжээе
1 | 1 Хариулах
Зүч [66.181.181.131] 2025/5/18
Гаалийн татвараас чөлөөлдөг нь буруушүү! Үндсэндээ гадны аж ахуйг дэмжээд өөрсдийнхээ аж ахуйн нэгжүүдий боомилж бна гэсэн үг тэгээд ч валютын урсгал гадагшилж эдийг засгаа доройтлуулах алхам
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.108] 2025/5/18
Их зальтай энэ Энхбаяр.
1 | 2 Хариулах
Зочин [139.5.217.140] 2025/5/18
Тариагаа тарихыг хэн ч буруу гэж хэлээгүй хэлэх ч үгүй ДУНД НЬ ЧЕНЖ МАЯГААР АЖИЛЛАДАГ ҮНДЭСНИЙ ТОДОТГОЛТОЙ ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАР ДООШОО ТАРИАЛАНЧИДААС ХЯМД ТАРИА АВЧ ГУРИЛ АА АРД ТҮМЭНД ҮНЭТЭЙ ШАХАЖ ДААЖИГНАЖ ИЛЭРХИЙ ҮНЭЭ НЭМЖ БАЙГААД АРД ТҮМЭН ДУРГҮЙЦЭЖ БАЙГАА ЮМ . Тариагаагаа тариад экспортод гаргаж тариаланчидаа дэмжье . Бас ард түмэндээ хямд гурил авах бололцоог ч олгох .Ингэж гарц гаргалгаа хайх хэрэгтэй шүү. Ж.Энхбаяр зах дээгүүр явж үнэ судлаач ээ .УИХ дээр 1-р гурил кг нь 1500 төгрөг хүртлээ буусан гээд ярьж байхад гайхаж суулаа .Зах зээлд 1-р гурил 1кг нь 2400-2500 төгрөгний ханштай байгааг Ж.Энхбаяр мэдэхгүй л байсан даа .
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2025/5/18
Импорыг тэглэх нь зөв.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.10] 2025/5/17
Ж. ЭНХБАЯР МУНДАГ УЛС ТӨРЧ ШҮҮ БИТГИЙ СОЛИОРЦГООГООД БАЙ. ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНДӨӨ ӨӨРСДӨӨ БУУДАЙГАА ТАРИАЛААД ГУРИЛААР ҮЙЛДВЭРЛЭХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ. КОВИДЫН ҮЕД ХИЛ ХАРАХАД Л БҮХ ЮМ ЗОГСОЖ БАЙДАГ ШҮҮ. ӨӨРИЙН ЭХ ОРНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.83] 2025/5/17
Сэлэнгэд төрж өслөө гээд газар тариалангын өгөөжийг огт мэдэрч байсангүй хэдэн ямаатай бол урамшуулал аваад жаргана шдээ тариалан монголд хэрэггүй ашиг өгдөггүй салбар газрын жим ч дордсон ургахгүй ургахгүйг мэдсээр байж мөнгө угаагаад байдаг
0 | 1 Хариулах
Ард [172.59.72.218] 2025/5/17
Муу хумсаа нуусан оросын гар хөл. Орос гурил химийн хортой шүү.
2 | 2 Хариулах
Zochin D [103.57.92.79] 2025/5/17
Импорт тэглээгүй бол гурилын үнэ өшөө дээшээ галзуурах байсан. Хоорондоо ярьчихсан байсан юм гэнэлээ. Тэр үед УБ гурил урдаас тариа авч гурилаа хийж бсан байх шүү. Мэдэж байгаа хүмүүс бий л дээ.
4 | 2 Хариулах
Зочин [59.153.113.78] 2025/5/16
Өөрийн нутгийн хөрсөнд өөрсдөө тариагаа таоия
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.176] 2025/5/16
Гурил болон тариалан эрхлэгчид үндэсний үйлдвэрлэл нэрээр энэ төрийн хамаг хөнгөлөлтийг эзэгнэдэг.Ард түмэнд наалдах юу ч үгүй.Ард түмэн сонгох эрхтэй.Хоёр том хөрш байхад үр тариагаар лав хомсдохгүй
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.167] 2025/5/16
Газар тариалангийн, гурил үйлдвэрлэгчдийн гээд улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгнөөс олон жил цусалаж их наядийн хөрөнгөтэй болсон мафиууд их бий шүү!!! МАН-АН-Н мафиуудад үеийн үед хахууль өгч улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгийг хулгайлдаг тогтолцоогоо хэзээ болих вэ мафиуудаа???
4 | 0 Хариулах
Цандэлэг [66.181.176.10] 2025/5/17
Чи юу гээд хуцаад байгаа юм бэ?
0 | 2 Хариулах
Зөнч [103.57.95.28] 2025/5/16
Ордны мухлагт гурилын үнэ буурчээ дээ.Гадуур дэлгүүрүүдээр бол огт буураагүй,Хурх гурил л лав үнэ нь нэмэгдсэн.
3 | 1 Хариулах
Зочин [139.5.217.140] 2025/5/18
Хурх , алтан тариа гурил нэмэгдэж 1-р гурил 1кг нь 2400-2500 төгрөгтэй болсон байгаа шүү.УИХ ДЭЭР Ж.ЭНХБАЯР 1-Р ГУРИЛ 1КГ НЬ 1500 ТӨГРӨГ ГЭЭД ЯРИАД СУУЖ БАЙСАН НЬ АМЬДРАЛД АВЦАЛДААГҮЙ ЯРИА БАЙСАН ШҮҮ. Ж.ЭНХБАЯР АА ЗАХ ЗЭЭЛЭЭ СУДЛА. Гарц гаргалгаа хай .Тариагаа тариад экспортод гаргаж тариаланчидаа дэмжье.. Ард түмэн ч хямд гурил аа идье
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.172] 2025/5/16
Гурил гурилан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд ихээхэн буурсан гэнэ үү. Тэр нь хаагуур заргаддаг бол. Ордон хавиар юм болов уу. УИХ гишүүн ийм мэдээлэлтэй байхаар улс орон өөдлөх үү. Тариаланчид 1000 төг-өөр будаагаа өгдөг гурилын үйлдвэрүүд 2-4 мянган болгодог. Хүнсний үйлдвэрүүд болон дамчид 6-8 мянга болгон зардаг. Ийм л байгаа биздээ.
1 | 11 Хариулах
ямар эргүү псдаа вэ [66.181.160.126] 2025/5/16
эргүү минь 1кг будаанаас 1кг гурил гардаг гэж бодоод байгаа юмуу, буудайнаас 30-40 нь хаягдал болдгышдээ, тээрэмдэж нунтаглаад шигшиж ангилаад савлаж тээвэрлээд бөөний төвүүдрүү явдыгшдээ, үе шат бүр дээр татвар нөат төлөгдөнө, тэр болгон хүн хүч тог цахилгаан түлш техник тоног төхөөрөмж шаардагддаг юм шүүдээ МАНин тэжээвэр малаа. дээр нь сав, баглаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл засвар гээд өчнөөн зардал гарна. үүн дээр МАНин төрийн албаны хулгайчуудын татвар дээрэм явна.
11 | 1 Хариулах
Иргэн [66.181.181.167] 2025/5/16
Мафиууд уурлаад юу гэхэв!!! Татвар төлөгчдийн мөнгөөр олон жил тансагласан одоо болно мафиуудаа!!!
3 | 1 Хариулах
Зочин [139.5.217.140] 2025/5/18
66.181.160.126 д бага тэнэгтээд бай гурил аа дөрвөөс 5 дахин нугалаад зарчихдаг юм . Хаягдал гээд байгаа ХИВЭГ ЭЭ БУУДАЙНЫ ҮНЭЭС 2 дахин нугалаад зарчихдаг . Хаягдал гардаггүй шахуу үйлдвэрлэл шүү.Мэдэж байж ярьж байгаарай ....
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.27] 2025/5/16
Хүнсээ монголчууд өөрсдөө л үйлдвэрлэх ёстой. Хүнс импортлож буй улсад хүнсний хомсдол үүсвэл бид өлбөрч үхэх үү? Орос, Украины дайны уршгаар арабын зарим орнууд үндсэн гол хүнсний нэг болох гурилын хомсдолд орж хүнд байдалд орсон. Аз болоход бид өөрсдөө буудайгаа тарьж гурилаа үйлдвэрлэдэг тул ийм байдалд орохгүй нь үндэсний хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлсэний ач шүү Ариунзаяа гуай.
4 | 4 Хариулах
Зочин [202.126.88.86] 2025/5/16
Ж.Энхбаяр зальт хүү ЕС-ын сунгаанд өрсөлдөхөөр өрмөлдөгчдөө эхний сумаа явууллаа
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.167] 2025/5/16
Ж, Энхбаяр бол гурил, тариалан, нэхий эдлэл, савхин гээд олон юмаар далимдуулж татаас нэртэй луйвар хийж байгаа мафи шүү!!! Эцэг нь Зэсэгт хүчний олон арван техник технологийн Хятадруу төмрийн хаягдал нэртэй гаргаж баяжаад бурхан болсон хүн!!!
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.51] 2025/5/16
За зайлаа 100-200 төгрөгийн зөрүүгээр хүнсээ хулмасуудаар мэдүүлчихэж байгаа юму? Тэнэг урвагч авгай минь нэг Сэлэнгэ яваад үздэ бүх тариалангийн талбай рапс болсон байгаа. Энэ янзаараа 2 жилийн дараа Монгол хүнс гэж үгүй болно.
11 | 5 Хариулах
Зочин [192.82.64.248] 2025/5/16
тэгээд огт монгол гурилгүй болгож аваад импортын үнээ дуруураа нэмнэ дээ
1 | 1 Хариулах
Цандэлэг [66.181.176.10] 2025/5/17
Хохино!!! Манай компани гурилаа хямд зараад будаагаа тариад болж л бна.
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2025/5/16
Энэ ариунзаяа гэгч германы канцлер шолцын өмнө яадаг гэлээ хаха хөлөө нугалаад мэхийдэг гэл үү, үнэн тэнэг авгай, ийм хүмүүс их хуралд гараад төрийн бодлого тодорхойлж байгаа нь дэндүү эмгэнэлтэй байна, энэ их хурал тарвал таарна
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.238] 2025/5/16
Энхбаяр сайд Хүүкдээ хэлээд хориг тавиулчих байхоо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.57] 2025/5/16
mongol tarialanchid hymd tariagaa uguud bhad, guriliin uildweruud eldew ynzin tuslamj awdag murtluu unee nemseer. ugasa ymar manaid yag zah zeeliin jurmaar ywj baigaa bish ydaj guriliin uildweruud aytahan ipo zarlaad neg hun 10% aas baga huwitsaa ezemshij ehlehed l mongold jinhene zah zeeliin jurmaar ywna. ter hurtel zugeer heden monopoly uud duraraa durgui uduruu unee nemdeg zantai.
4 | 1 Хариулах
зочин [202.9.46.62] 2025/5/16
Улсыг айл өрхтэй харьцуулбал манайх бүрэн бусдаас хамааралтай, арчаагүй, ганц талхаа ч тариад идчиж чадахгүй, мулгуу улс болж байна. Ковидоо эргээд санаач дээ, дэлгүүрийн лангуун дээр төмс, лууван, манжин, сонгино, талх гээд өөрсдөө ургуулдаг хэдхэн хүнс л үлдэж байсан. Аливаа улсын стратегийн хүнс гэж байдаг, манайдаа бол буудай, өөрөө хүзүүндээ оосор зүүгээр, үзүүрийг нь өөр хэн нэгний гарт өгч байгаагаас өөрцгүй. Арай дэндүү амбиц, тэнэг нь дэндсэн улсаар толгойгоо мэдүүлж байна даа бид. Тэрэнд нь тарихаа улгаалгасан хүмүүс их байнаа. Харамсалтай
8 | 1 Хариулах
Зочин [66.181.183.116] 2025/5/16
Энэ нэг харахаас сэжиг хүрэхээр балбигар чавганц...монголын бүх санг дээрэмдсэн тоносон хулгайч Жүдэмбээг ашиг сонирхлын зөрчилтэй учир сайдаас буулгах хэрэгтэй
2 | 2 Хариулах
Зочин [66.181.178.121] 2025/5/16
Татвар тогтоосны дараа манай гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн байсан биздээ? Буруу санаад байна уу. Тэгээд татвар тэглэнэ гэхээр Сайдыгаа өмнөөсөө дуугаргаад л... Сайд биш гурилын үйлдвэрүүд БИД ҮНЭЭ НЭМЭХГҮЙЭ, ТАТВАР ТЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙЭ гээд АМЛАЛТ өгөх АЛБАН ЁСНЫ БАРИМТ болно, дараа нь үнээ нэмэхгүй нь гэсэн БАТАЛГАА болно.
1 | 3 Хариулах
татвар тэглэсэн новшнууд бүгд урвагчид [66.181.160.126] 2025/5/16
ер нь МАН хулгайчууд бүгд монголыг сүйрүүлчий гэсэн бодолтой байдаг юм бишүү. гурилын үйлдвэрүүд бүгд дампуурчлаа, газар тариалан дагаад дампуурна. 2000 оны эхээр орос фашистуудын ямар ааш нь хөдөлсөн юм монголд үр тариа гурил нийлүүлэхгүй гэсэн тэр үед урдаас шохой шиг хачин гурил асар өндөр үнэтэй авч байсан, казакстанаас буудай гуйж очход назарбаев гэж новш парламентийн индрээсээ монголчууд биднээс хоол гуйж ирлээ гэж доромжилж байсан удахгүй тэрнээс дор нөхцөлд орнодоо. 1990 онд оросууд монголд түлш нийлүүлэхгүй боомилж тариаланчдын зарим нь тариагаа тарьчаад хурааж авч чадаагүй, зарим нь тариагаа тарьчиж чадаагүй ажиллах хүнгүй болж орхигдож хэдэн жил болход газар тариалангийн салбар нурсан гэхэд болно. гадны эрхшээлд сайн дураараа ордог орон монголоос өөр байхгүй байх.
12 | 0 Хариулах
Зочин [103.168.34.178] 2025/5/16
татвар тэглээгүй бхад талхны гурилны үнэ яаж гэрлийн хурдаар өслөөдөө дотооддоо Монопол болцон байсаншдээ нэг өглөө босоод л үнээ нэмцэн бдаг байдаашд үнэн биздээ
6 | 7 Хариулах
Зочин [202.21.112.154] 2025/5/16
ЖДҮ-д нэр нь холбогдоогүй байсан бол ч Ж хол байсан даа. Төсөв, тендертэй холбогдоод байдаг хүн биш. Энэ удаа ч зөв талд дуугарч бна.
0 | 0 Хариулах
Зочин [203.21.120.133] 2025/5/16
Яагаад гаднаас улам хараат болох шийдвэрүүд гаргаад байдаг бнаа
13 | 0 Хариулах
Зочин [66.181.161.67] 2025/5/16
Shunaliin tulam bolson tarialanchid, guriliin uildveriin ezedteigee l uchraa ol ЖДҮ hulgaichaa
4 | 6 Хариулах
Зочин [103.57.95.51] 2025/5/16
Одоо учраа олж барих тариаланчид байхгүй болсоон бүгд дампуураад рапсчид л болсон.
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2025/5/16
Ингээд дотодын хүнсний үйлдвэрлэл дуусгавар болжээ, энэ улс оронд болж бүтэж байгаа юм алга, ядаж дотооддоо улаан буудайгаа тариалаад, гурилаа үйлдвэрлэж болдоггүй юм гэнэ ээ
13 | 1 Хариулах
Зочин [66.181.190.182] 2025/5/16
ЖДҮмбэ минь одоо больж үз? Хаа бсан соу үеэс л наад Атар аян явууллаа! Явуулаад явуулаад жил бүр төсвөөс хэдэн их наядын цусалаад 100 мянган хүн ажилуулаад үр дүнд нь Импорт гурилнаас 2 дахин өндөр үнэтэй, 2 дахин чанар муутай гурил! Одоо наад салбараа зүгээр хая! Оронд наад 1 их наядаа өгөөжтэй салбарт оруул Эрчимжсэн мал аж ахуй, Туризм салбартаа оруул!!! 2200 онд атар Аян 10000 гэд явах уу? МАнгаруудаа!!!
9 | 15 Хариулах
зочинзоччиинзочидзочин [59.153.114.132] 2025/5/16
Зөв шийдвэр.тариаланчид хэний газар дээр тариа тарьчихаад ард түмнийг шулаад байгаа юм бэ?
2 | 12 Хариулах
Зочин [66.181.160.126] 2025/5/16
чиний ч газар биш, газар бол хаа сайгүй байгаа тэнд хөдөлмөр шингээж баялаг бүтдэг юм, хоосон толгойлсон хүнсний талоны янхан минь
17 | 0 Хариулах