Д.Батням: Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна

Б.Манлай
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар төлөлт ямар байгаа болон татвараа хэрхэн төлөх талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батнямтай ярилцлаа.

-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөх үүрэгтэй. Тухайлбал бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг.

-2025 он гарсаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэн шинэ зохицуулалт хэрэгжиж байна. Оны эхний таван сарын байдлаар татвар төлөлт хэдэн хувьтай байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Нийт татвар төлөгч иргэдээс өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. Тэгэхээр 2025 оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа.

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэдэн иргэн байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна. Хуулиараа иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй.

Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлдэг. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог.

-Татвараа хуулийн хугацаандаа төлж барагдуулахад цөөхөн хоногийн хугацаа үлджээ. Иргэд арилжааны банкуудад хандаж төлөхөөс гадна өөр татвар төлөх ямар сувгууд байдаг вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.

-Хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана. Мөн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хэрвээ зургаадугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө” гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.9.41.75] Өчигдөр 18 цаг 16 минут
Татвар маш их нэмсэн.Түгжрэл бас маш их нэмэгдсэн.
0 | 0 Хариулах
Зочин зочин зочин [202.55.188.98] Өчигдөр 9 цаг 5 минут
Татварын дарамттай зогсоочих тэгүүл хэрүүл маргаан гарахгүй шууд төлнө за энэ дээр байгаа нөхдүүд хэлээрэй бидгий ард түмний татвараар дарамтлаад бай ард түмэн тэнэг бишүү
0 | 0 Хариулах
Төмөрөө [122.201.31.119] 2025/5/20
Төлчихөөд бхад яагаад арилахгүй бгаа юм бэ энэ маягаар хэдэн удаа татвар авах гэсэн юм бол оо .Татвараа төлсөн л бол автоматаар арилах ёстой юм биш үү энэ техник технологийн дэвшилтэт эрин үед
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.221] 2025/5/20
Татвараа үе шаттай нэмж болох бсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.100] 2025/5/19
Хугацаа нь болоогүй байна юундаа худлаа сүржигнээд бгаан.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.222] 2025/5/19
Арай л дэндүү нэмсэн...Манжийн дарлалын үед ингэж сөхрүүлж байсан байх даа монголчуудыг
2 | 2 Хариулах
Зочин [103.212.162.79] 2025/5/19
Жилдээ нэг юм чинь хугацаа нь арай болоогүй байж болно. Чиний хүссэнээр төлөх юмуу айн?
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.213] 2025/5/19
Tulukhgui e pisda min
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.246] 2025/5/19
oorsdoo ern toldog ch ymu. neg tsagdaagiin unaj ywsan mashiniig n awtobox dr dugaaraar n xj vzexed 2 jil tatwar toloogvi togruulitai garch bsan. ene xuuli dvrem n xend n vilchleed bdag ym
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.151] 2025/5/18
Ухаалаг утаснаас татвараа төлөх гэхээр мэдэгдэл ирэхгүй юм би одоо гуйж төлөх ёстой юу ядаж мэдэгдэл мөнгөн дүнгээ явуулдаг ажилаа хийдээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.56] 2025/5/18
Хууль бус нэмсэн шулсан татварыг төлөхгүй ээ.
0 | 0 Хариулах
Малчин [66.181.187.47] 2025/5/18
Энэ одоо юу яриад бна! 386.000 авто машин яагаад татвар төлдөггүй юм бэ? Монгол улсын хуулиар номер дугаартай бол бүгд төлөх ёстой арай дэндүү юм. Тал хүрэхгүй хувь нь татвар төлөхдөө төлөөгүй хэсгийн өмнөөс төлөх болоод 3 дахин нэмсэн болох нээ! Арайч дээ?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.178] 2025/5/18
Дээдчүүл нь тэрбумаар нь мөнгө залгиагүй байсан бол энэ хэлхээтэй төмөр хөлийнхөө татварыг төлөх л байсан байх. Ихэс дээдсийнхээ өрийг барагдуулсан дараа борчуулын татварын талаар яривал энэ хүмүүс дуулгавартай гэгч нь татвар, өр ширээ төлнө шүү дээ. Эх нь булингартай бол адаг нь ямар байх вэ? гэдгийг бодмоор.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.184.212] 2025/5/18
Энэ татварыг арай л дэндүү нэмсэн. Ингэж жирийн иргэнээ татвараар шулж луйвардаж төсөвөө бүрдүүлэхээ зогсоо. Татварыг дээд тал нь 50хувь нэмэхэд хангалттай шүүддэ. Хүнээ бодооч. Бөглөрөл түгжрэлийн буруутан ард түмэн биш шүү. Төлөвлөлтгүй барилга бариулсан өмнөх хотын дарга удирдлагуудын буруу. Нийтийн тээврийн луйвар хоцрогдолыг ард түмэн нуруундаа үүрч болоижоороо машин тэрэг авч ажлаа амжуулж байгаа нь буруу бишээ
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.144] 2025/5/18
Tatvar tulyhgui bhig chn harnaa muu huduunii orkuuda
0 | 2 Хариулах
Зочин [59.153.112.58] 2025/5/18
Чи Хужаа орк уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.158] 2025/5/18
Манай хотод татвар төлж амьдарч сур
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.115] 2025/5/18
Tolohgui ee sda
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.205] 2025/5/18
700мянга гаран тээвэрийн хэрэгсэл татварт бүртгэлтэй гэх тэгсэн мөртөлөө 320 мянга нь татвар төлнө гэх юм үлдсэн 400 мянга нь татвар төлдөггүй гэж уншилаа дарга нарын машин юм уу
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.47] 2025/5/18
Татвар. Төлөх. Л хэрэгтэйдээ. Хотод. Амьдрах гэжбайгаа. Бол. Бидямар. Юм. Үйлдвэрлэх. Биш. Засаг. Төрд. Ядахдаа. Үйлдвэрлэл. Явуу. Лахбодлого. Барьдаг. Хүмүүсийгдэмжмээр. Байна.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.58] 2025/5/18
Бид төлж,төр нь идэж тансаглаж байх уу?
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.206] 2025/5/18
Битгий төл сда. Нэг ста гарч ирээд дураараа татвар нэмдэг шаацан. Ямар хувийн компани уу
4 | 1 Хариулах
Зочин [66.181.183.68] 2025/5/17
Татвараа төлж чадахгүй бол машинаа зарцгаа.
2 | 2 Хариулах
Зочин [139.5.216.95] 2025/5/16
Erenhii Saidiig buutal tulluhgui ee
0 | 3 Хариулах
Зочин [66.181.184.229] 2025/5/16
МУУСАЙН ОРКУУДЫГ ХУУ ТОРГО, МАШИНЫГ НЬ АЧ ЖУРАМЛА. ТЭГЭЭД БОЛОХГҮЙ БОЛ МОНГОЛ БАНКНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛ
2 | 3 Хариулах
Зочин [59.153.112.58] 2025/5/18
Хужаа орнууд л давраад байгаарай шүү
0 | 0 Хариулах
зочин [66.181.177.112] 2025/5/16
ЗАМЫН хөдөлгөөнд оруулахгүй байх хэрэгтэй
2 | 3 Хариулах
Зочин [202.9.47.28] 2025/5/16
5 дахин нэмсэн татварыг төлөхгүй!
10 | 2 Хариулах
Зочин [66.181.184.229] 2025/5/16
МАШИНЫГ ЧИНЬ ЖУРАМЛААД ӨГӨХӨӨР ТӨЛӨХГҮЙ ХАА ХОЛДОХ ЮМ БИ МУУ ОРК
2 | 4 Хариулах
Зочин [103.57.94.206] 2025/5/18
Чи муу хэдэн цүнх авсан
3 | 2 Хариулах
Зочин [139.5.216.157] 2025/5/16
Хэн нэгэн даргын бэрийн брэнд цүнх,НУА-н гоёлын бренд гуталны мөнгө болохоос хойш татвар төлөх шаардлагагүй ЗА ЮУ
15 | 1 Хариулах
МАНин өлөгчингүүд монголын зовлон болчлоо [66.181.160.126] 2025/5/16
өмхий МАНин хулгайчууд нь бидний төлсөн татвараар тансаглаж нисдэг тэргээр зугаалж жүжигчин ч билүү янхан ч билүү хүүхэндээ бренд авч өгөөд байхаар хэн төлхөвдээ.
19 | 1 Хариулах