Уншиж байна ...

2025 оны эхний дөрвөн сард иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх жилийн мөн үеэс ₮6.1 их наядаар нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгөний нийлүүлэлт 2025 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.4 их наяд төгрөгөөр өсжээ.

Тус өсөлтөд төгрөгийн хадгаламж 3.3 их наяд төгрөгөөр өссөн голлон нөлөөлснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв. 

Төгрөгийн хадгаламжийн

  • 19.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж
  • 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.

Харин зээлийн өрийн нийт үлдэгдэл 39.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 33 хувиар буюу 9.9 их наяд төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 6.1 их наяд, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл 3.1 их наяд төгрөгөөр өссөн голлон нөлөөлсөн байна. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 60.1% нь иргэдийн
  • 37.1%нь  хувийн байгууллагын
  • 1.2% нь төрийн байгууллагын
  • 1.6% нь санхүүгийн болон бусад байгууллагынх юм.

Түүнчлэн зээлийн өрийн үлдэгдлийн 3.9% нь анхаарал хандуулах, 5.2% нь чанаргүй зээл байгааг ҮСХ-ноос мэдээллээ.