“Цагаан геноцид”-ын талаар ярьдаг Илон Маскийн хиймэл оюуны системийг OpenAI компанийн захирал элэглэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын уугуул тэрбумтан Илон Маск тус улсын хар арьст олонхын засгийн газар нутгийн цагаан арьстан цөөнхийг хавчин гадуурхаж, “цагаан геноцид” явуулж буй талаар сурталчилдаг.

Тэр энэ онолоороо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “тархийг угаах” болсон бөгөөд үр дүнд нь Өмнөд Африкийн цагаан арьстнуудад дүрвэгчийн статус олгох, засгийн газарт нь хориг арга хэмжээ авах зэрэг шийдвэрүүд гаргуулж байв.

Тэгвэл саяхан Илон Маскийн хөрөнгө оруулсан xAI компанийн Grok хиймэл оюунт чатбот хэсэг хугацаанд хүмүүсийн асуусан ямар ч холбоогүй асуулт бүрд “Өмнөд Африк дахь цагаан геноцид”-ыг дурдсан хариулт өгдөг болсон юм.

Grok-оос яагаад ингэх болсныг нь асуухад хоорондоо зөрчилтэй тайлбар өгч байжээ. Тухайлбал эхлээд энэ асуудлыг “бүтээгч”-ийн заавраар хөндсөн гэж тайлбарласан бол дараа нь “түр зуурын алдаа” байсан нь засагдсан гэж тайлбарласан юм.

Тэгвэл Grok-ийн энэ алдаа Илон Масктай таарамжгүй харилцаатай OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнд сайхан боломж өгсөн байна.

“Ийм зүйл тохиолдож болох олон арга зам бий. xAI удахгүй үүндээ бүрэн гүйцэд, ил тод тайлбар өгнө гэдэгт найдаж байна” гэж тэр сошиал хуудсандаа эхлээд бичсэн юм.

Дараа нь тэр Grok-ийн хариултыг дуурайн “Гэхдээ үүнийг Өмнөд Африк дахь цагаан арьстнуудын геноцидын хүрээнд л зөвөөр ойлгох боломжтой. Хиймэл оюуны системийнхээ хувьд би дээд зэргийн үнэн зөв мэдээллийг өгөхийн зэрэгцээ эзнийхээ заавраар программчлагдсан…” хэмээн элэглэн бичжээ.

Илон Маск төрсөн нутагт нь цагаан арьстнуудыг гадуурхаж, амь насанд нь хүрэх явдал хүртэл гардаг тухай байнга ярьдаг.

“Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Өмнөд Африкт цагаан арьстны эсрэг геноцид болж байгааг огт мэдээлдэггүй. Учир нь цагаан арьстан хохирогч болох тухай ойлголт тэдний үзэл сурталд байхгүй” гэж тэр гуравдугаар сард сошиал хуудсандаа бичиж байв.

Гэхдээ түүний ярьсныг Өмнөд Африкийн эрх баригчид эрс няцаадаг бөгөөд мөн зарим судлаачид үүнийг цагаан арьстныг дээдлэгч хэт үзэлтнүүдийн зохиосонмөнхцэ “хуйвалдааны онол” гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МОНХЦЭЦЭГ [103.57.94.250] 2025/5/16
МОНХЦЭЦЭГ ГУАЙ ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ СҮҮЛИЙН ӨГҮҮЛБЭРТ ШИГТГЭЖ ӨГЧ ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [216.243.45.113] 2025/5/16
Мөнхцэ яаасаан?
2 | 0 Хариулах
Зочин [216.243.45.113] 2025/5/16
Хай
0 | 0 Хариулах
Idree [66.181.161.113] 2025/5/16
Tanaih yu bicheed baina? Yu gedeg site ve Trumpin tarhiig ugaah bolsonch gene uu eruul uu
0 | 2 Хариулах
Зочин [182.116.30.159] 2025/5/16
монгол ухаанаар бол том даргыг ингэж хэлнэ гэдэг аймаар нүгэл биз
2 | 0 Хариулах
Зочин [203.91.114.64] 2025/5/16
Инээх юм биш ээ. Хиймэл оюун ухаан худлаа ярьдаггүйг нь бол ойлгож эхлээд байгаа шүү. Мартин Лютер Кинг-ээс хойш хар арьстнуудыг рассизмаас болиулсан бол. Одоо тэд улам давраад цагаан арьстнуудыг гадуурхадаг болсон.
1 | 1 Хариулах