Улаанбурхан өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэлтийн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлж байна.
Үүнтэй холбоотой мэдээллийг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа дараах байдлаар хүргэсэн юм.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нийт 1,964 болсон байна. Үүнээс 1,390 тохиолдол нь эдгэрч хяналтаас гарчээ.
Өчигдрөөс хойш буюу сүүлийн 24 цагт 73 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлэгт 21 хүн хэвтэн эмчлүүлж, сүүлийн 24 цагт 24 хүн эмчлэгдээд эмнэлгээс гарсан байна.
Улаанбаатар хотоос гадна:
Тодруулбал нийслэлээс гадна 11 аймагт хөнгөн 34, дунд 271, хүнд хэлбэрийн 23 тохиолдол байна. Эмнэл зүйн хувьд эрэмбэлэн ангиллаар эмнэлэгт хэвтэж байгаа бүх тохиолдолд эмнэл зүйн баг ажиллаж байгаа.
ХӨСҮТ болон ЭМЯ-ны Эмнэл зүйн зөвлөх баг тохиолдол бүр дээр зөвлөгөө өгч ажиллаж байна.
Дээр дурдсанчлан 1,964 тохиолдлын дийлэнх хувь нь 10-14 насныхны дунд тархаж байгааг анхаарах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!