ГХЯ: БНСУ-д суугаа ЭСЯ-ны нэг дипломат ажилтныг Инчеоны нисэх буудалд тогтмол ажиллуулж эхэлсэн

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны зүгээс Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой дараах асуудлуудыг солонгосын талд тавьж тодорхой, бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна.

Үүнд:

  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд зургаан сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
  • Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргадаг болох;
  • БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох;
  • Эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх;
  • БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох зэрэг болно.

Мөн, хүчин төгөлдөр визтэй монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж байгаа, хил дээр саатуулагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбогдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-ны нэг дипломат ажилтныг Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал дээр тогтмол ажиллуулж эхлээд байна гэж ГХЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.183] 2025/5/17
Khun sugnuud, dandaa oroitson boroonii khoinoos tsuv numrunu!!! Naad tsalintai diplomat ner zuusen khu sug chini ankhaanaasaa nisekhbdeer n bkh yostoi bsiin!!!!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.88] 2025/5/17
Хил дээр ажиллаж байгаа хүн нь шударга ажилласан дээр шүү.6 сарын дараа визинд ахин орох эрх нээгдэх хугацааг онцгой анхаарч үзээрэй.
0 | 0 Хариулах
Irgen [172.56.81.130] 2025/5/16
Харлаж визний зөрчил гаргахгүй бол аль ч улс буцаахгүй, өөрсдөөсөө болж байгааг мэдэхгүй, харлах магадлалтай хүнийг буцаах нь тэдний эрх.
1 | 1 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/5/16
Илүү харж билүү долоон доншуучилж яваа хэдэн кимчиг хил дээрээс буцаагаад үзвэл яадаг юм бол доо, манай дээдсийн зориг хүрэхгүй л байх даа
2 | 4 Хариулах
Зочин [107.158.64.231] 2025/5/16
Дэлхийн 14-р хүчирхэг эдийн засгийг улны үхэр Монголчууд элдэвлээд яах вэ дээ….ядахнаа Солонгос хүмүүс шиг үүрийн жингээр 5 цагт босоод шоргоолж шиг ажил амьдралаа бурзайтал ажиллаад хөдөлмөрлөөд сурчих….
1 | 1 Хариулах
З [202.126.91.56] 2025/5/17
Чиний 5 цагт босож ажиллаж сур гэдэг чинь зөвч Солонгос дэлхийн том гүрэн бх нь бидэнд огт пад бхгуй. Бид хэлэх үг хийх үйлдээ зөв өөр ойлгуулж. Ойлгохгүй бол элдэвлэж үзсэн ч ер н яадгийн
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.100] 2025/5/17
Сөүлд очоод монголчууд цугладаг Түндэмүний Монгол таунд очоод харчих. Нус цэр, шүлс, хогийг нь. Ичмээр байдаг юм оркоо. Хүний газар Монгоо гэдэг нэрээ эрхэмлэж явбал тэр улс нь ч хүндэлдэг юм оркоо
0 | 0
Зочин [107.158.64.231] 2025/5/16
Үхэр Монголчууд 21-р зууны Фашист улс оросын Украин дахь дайнаа зөвтгөх гэсэн суртал нэвтрүүлэг ялалтын параданд оролцож хөл тавьчихаад,Хойд Со-ын түнтгэр дарангуйлагчийг шүтэн биширцгээдэш байж бас БНСУ-д гомдож элдэв юм гоншигнох хэрэггүй тэр оростоо очиж хар бороор ажил хийж мөнгө хийцгээ….орост ажлын байр дохуяа байна….
0 | 3 Хариулах
КГБ [14.42.100.171] 2025/5/17
Орос байгаагүй бол чи өнөөдөр шар шүдлээд нихо нихо гээд өмхий хужаа болчихсон явж байх байсан шүү!!!
0 | 0 Хариулах
Монгол [66.181.183.220] 2025/5/16
Мэргэжлийн шудрага чиг үүргээ мэддэг хүмүүс ажиллахаа больсон бүх салбарууд энэ гадаад явдлын яам шиг яг юу хийх ёстойгоо мэдэхгүй ойлгоогүй байсаар сая л эхнээсээ ойлгох шиг боллоо
1 | 1 Хариулах
Зочин [107.158.64.231] 2025/5/16
Эргүүнүүд ээ….Оросын фашизм РАШИЗМ-ыг дэмжээд байгаа болохоор чинь,Хойдын цуст дарангуйлагчиыг магтан дуулдаг болохоор чинь сэжиглээд цээрлээд элдэв шалтаг зааж хилээрээ оруулахгүй байгаа юм
0 | 1 Хариулах
зочин [66.181.178.11] 2025/5/16
ашгүйдээ, аль эрт ингэх байсан юм
1 | 0 Хариулах
Зочин [14.1.81.65] 2025/5/16
Mongolchuudaa hogiin solongos boosnii omno harts deeguur yavaad anglair yariad bai. Bitgii golog tsarailaad hoogdood bai.
0 | 0 Хариулах
зочин [43.228.130.66] 2025/5/16
Солонгосуудыг ч гэсэн визтэй болгох хэрэгтэй ш дээ
2 | 0 Хариулах
Зочин [107.158.64.231] 2025/5/16
Солонгосчууд Монгол руу визтэй боллоо гээд түй ч хохирохгүй,Монголоос илүү сайхан байгаль цаг ууртай,аялал жуулчлал хөгжсөн газрууд зөндөө байна….Монголчуудад БНСУ-ын визээ өгөхөө боливол Монголчууд л хохироно….
2 | 0 Хариулах
Irgen [172.56.81.130] 2025/5/16
Монголыг хэн тоож ирэх юм
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.88] 2025/5/17
Зөв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.90] 2025/5/16
Аль ч улсын иммигрэшнийг хэн ч дийлэхгүй ээ. Тэд улсдаа хэнийг оруулах үгүйгээ хэнээр ч заалгахгүй, яагаад гэдгээ бас тайлбарлахгүй гэдэг зарчимтай
5 | 1 Хариулах
Gad y [66.181.188.98] 2025/5/16
Ali ert ajiluulahgui hariutslaggui um ard irgediig tuluulj bj gadaad yam
1 | 0 Хариулах
pizda [202.126.88.213] 2025/5/16
hohinoo ene gachin budaanii ologchinguuded tsarai aldaj onigo shaagad bj baihda taarsan ymnud heden malaa songuuliara songood baitsgaa ulam dordono udku buh uls ingeh biz xxa deer bga heden lalruudiig idshind yawulj bj l tsegtsreh bhda
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.245] 2025/5/16
визийн мэдүүлгийн цахим хэлбэрт шилжүүл, паспортыг хуулгаар нь ав энэ тэр. Тусгаар улсад юу хийхийг нь зааж маагаад лаажийна дөө. зүгээр л хүний эрхийн зөрчлийг байхгүй болгох хэрэгтэй. Тэр улс хэнийгээ оруулах, оруулахгүйгээ өөрсдөө шийднэ. Оруулаагүй тохиолдолд хүний эрхийг л зөрчихгүй байхад нь анхаар.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.162.28] 2025/5/16
Очсон шалтгаанаа олигтой тайлбарлаж чаддаггүй, новширсон, заргач авгай нарын шаардлагаар нэг дипломатч ажлаа алдах юм байна. Ийм практик аль ч улсад байхгүй.
1 | 2 Хариулах
Ц [202.126.88.161] 2025/5/16
Хэл мэдэхгүй хүмүүс чинь хүний газар толгой дохисоор байгаад буцаад ирж байгаа биз дээ хэлмэрч байдаг бол нисэх буудал дээрээс буцах асуудал үүсэхгүй шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.10] 2025/5/16
Ta nariin ajliin ur dun iim l bn
2 | 1 Хариулах
И [139.5.217.37] 2025/5/16
Хилээс буцаасан иргэдийн хохирлыг барагдуул .
3 | 3 Хариулах
Зочин [66.181.186.90] 2025/5/16
Тэнэгт. Чаддаг юм бол Солонгосоос нэхээч. Ёстой түй май гэнэ дээ
1 | 1 Хариулах
Зочин [43.228.129.91] 2025/5/16
Тэр нэмэгдэж томилогдоод байгаа зөвлөхүүдээ тэнд суурин ажилуул. УИХ-ын гишүүн энэ тэр байсан лут тул улсууд байгаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.27] 2025/5/16
Солонгосын нисэх буудал дээр тогтмол ажиллах тэр дипломат ажилтан тэгээд хэр их эрх мэдэлтэй, идэвх оролцоотой байж чадах юм бол доо. Зүгээр нэг мануухай шиг байвал хэрэг алга.
4 | 1 Хариулах
V [202.131.241.178] 2025/5/16
Солонгос улс ажлын виз, аялалын визээ салгаж өгмөөр юм, угаасаа ажиллах хүч нь 0 заагаад гадаад улсын визгүй иргэдийн хөдөлмөрийн мөжлөгөөр маш бага хөлсөөр ажилуулж ашиг хийж байгаа өөрийн улсын иргэддээ мэдэж л байгаашд,өөрсдийн улсын иргэдээ хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, татварын аргаар хянаж чадахгүй хуулийн цоорхой гаргаж байж, очоод ажилж байгаа хүмүүсийг буруутгах эрх байхгүй, тийм л юм бол Австрали, Япон шиг визгүй л бол ажил хийх боломжгүй болго, хүссэн хүсээгүй бүх визгүй хүмүүс чин гарч яваад танай улс дампуурна, тэрийгээ мэдэж байж худлаа дүр эсгэхээ болих хэрэгтэй
8 | 1 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/5/16
Сод аялал визээр ажиллах хуулиар хориотой манайханл аялана гэж очоод ажлаад байгаа болхоор дараа ирж байгаа аялал хүмүүсд гай болоод байгаан
1 | 0 Хариулах
Vg [202.131.241.178] 2025/5/16
Солонгосын хил дээрээс анх тосож байгаа найзынхаа эгчийн овогийг санахгүй буцаж байсан, үнэхээр л тийм асуулт асууна гэж бодоогүй, тэгээд 6 сарын дараа дахьж очиход хилийн шалган нэвтрүүлэгч надаас 1 ч асуулт асуухүйгээр миний паспортын ком руугаа шүүж оруулаад шууд нөгөө талаас хүн дуудаж намайг арын өрөөндөө оруужл байцааж элдэв асуулт асууж эхэлсэн, 1 буцаасан хүнээ хар жагсаатанд оруулдагаа боль, ямар гэмт хэрэг хийж, визний хугацацаагаа хэтрүүлж харласан биш, арай шударга биш байгаагаа больмоор байна, энэ шаардлагыг бас оруулаад өгөөрэй
6 | 0 Хариулах
Зочин [103.212.162.28] 2025/5/16
Хохь чинь
1 | 3 Хариулах
Зочин [103.168.34.162] 2025/5/16
гадаадад очоод валют хийгээд ирвэл монголд л сайн биздээ
2 | 0 Хариулах
Иргэн [103.57.95.176] 2025/5/16
Зөв зүйтэй байна. Монголчуудад дэлхийн бусад орны хүмүүсийн адил хүндэтгэлтэй хандах нь зөв бна. Хувь хүн өөрснөө солонгос элчин лүү виз мэдүүлж байвал улам амар санагдаж байна. Үйл явц хаан явж байгааг цахимаар хянаад сууж байвал яг хаана нь визний процедур гацаж байгааг мэдэх боломжтой байж болох юм. Бас хувийн мэдээлэл олон дамжихгүй амар байх даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.186] 2025/5/16
Ихэнх нь очиж хар ажил хийж мөнгө олох зорилгоор солонгос руу явж байгаа.
7 | 1 Хариулах
bi [202.131.228.62] 2025/5/16
tegeed
0 | 1 Хариулах