Mommy & Baby expo 2025 олон улсын эрх үрсийн үзэсгэлэн анх удаагаа Хүннү Моллд 5 сарын 30-наас 6 сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч БЕСТ ФОРС ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
- Сайн байна уу та. Юун түрүүнд байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөхгүй юу?
Сайн байцгаана уу? Манай компанийн хувьд импортын худалдааны чиглэлээр 4 дэх жилдээ ажиллаж байна. Бид ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд тэр дундаа хүүхдийн живхний салбарт үйл ажиллагаагаа явуулж ээжүүдийн итгэлт туслах болж чадсандаа баяртай байна.
- Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн давуу талын талаар яривал?
Baby Lab брэндийн хүүхдийн живх нь SUMITOMO SEIKA компанийн япон стандартын SAP буюу Super Absorbent Polymer технологийн дагуу үйлдвэрлэгддэг хамгийн нимгэн живх юм. Хүүхдийн живх нимгэн хөвөн зөөлөн материалтай мөн хамгийн их шингэнийг богино хугацаанд шингээх чадвартай байх ёстой. SAP технологийн живх бол маш жижиг нано шингээгчтэй бөгөөд өөрийн жингээс 1000 дахин их шингэнийг хоромхон зуур шингээдэг давуу талтай живхний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.
- Mommy & Baby expo 2025 үзэсгэлэнд Алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа шүү дээ. Тэгвэл хэрхэн оролцох талаар мэдээлэл өгөөч?
Манай компанийн хувьд богино хугацаанд салбарын том төлөөлөл болж олон олон ээжүүдийн итгэлтэй бүтээгдэхүүн болсон бөгөөд 2024 оны судалгаагаар Монголын хүүхдийн живхний зах зээлд борлуулалтаараа тэргүүлсэн том амжилттайгаар 2025 онтой золгосон билээ. 2025 онд төлөвлөсөн томоохон ажлуудын нэг нь энэхүү үзэсгэлэн худалдаанд алтан ивээн тэтгэгчээр оролцож үнэнч хэрэглэгч ээжүүдээ урамшуулах бэлэгтэй, хямдралтай худалдааг зохион байгуулах ба үзэсгэлэнгийн 3 өдрийн турш эхний ирсэн 0-2 сартай хүүхэдтэй 30 ээж буюу нийт 90 ээжид нярайн багц бэлэглэнэ. Мөн манай Baby Lab брэндийн зүгээс “Машинтай Живх” сугалаат худалдааг энэ 5-р сарын турш хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү сугалаат худалдааны тохирлыг 6 сарын 1нд үзэсгэлэнгийн тайзан дээрээс шууд дамжуулалтаар шалгаруулах гэх мэт олон сюрпризийг бэлдсэн байгаа.
(Машинтай Живх сугалаат худалдааны дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/share/p/18xJvUBrpL/ линкээр орж авна уу)
- Ер нь үзэсгэлэнгийн цар хүрээ ач холбогдолыг хэрхэн харж байна?
Энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү Mommy & Baby экспо нь салбарын томоохон төлөөлөл болсон брэндүүд, аж ахуй нэгжүүд, эцэг эхчүүдийн хувьд хүлээлт өндөр байгаа байх. Манай компанийн хувьд ч гэсэн энэ үзэсгэлэнд том ач холбогдол өгч Алтан ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Цаашдаа ч жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар эх хүүхдийн бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөөн ихсэж чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, таниулах олон сайн талуудтай арга хэмжээ гэж үзэж байгаа.
- Салбарын томоохон төлөөлөл болсон компанийн хувьд ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд Mommy & Baby expo үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байх талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Ойрын жилүүдэд Монголд хүүхэд төрөлтийн тоо тогтворжиж өсөлт бага байгаа ч гэсэн бид бол хөгжиж буй орон шүү дээ. Тийм учраас эх хүүхдийн бүтээгдэхүүний зах зээл тэр дундаа живхний зах зээлд өрсөлдөөн ширүүсч бүтээгдэхүүний чанар сайжрах үнийн бодлого ч тогтворжих олон давуу тал бий болж байгаа. Манай Baby Lab брэндийн хувьд нэг үнийн бодлоготой ажилладаг бөгөөд хэрэглэгч та манай бүтээгдэхүүнийг аль ч дэлгүүрээс ижил үнээр худалдан авах боломжтой байдаг. Mommy & Baby үзэсгэлэнгийн хувьд хүүхдийн баярыг тохиолдуулан манай салбарын томоохон баяр болж жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг түүнийгээ дагаад бүтээгдэхүүн үйлчилгээнүүд чанаржих том нөлөө болно гэж бодож байна. Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ удахгүй болох хүүхдийн баярын мэнд хүргэе!