• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулалтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас

  • 19 алт,
  • 29 мөнгө,
  • 42 хүрэл медаль хүртжээ.

Тухайлбал Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Мөн Их Дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, Дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.

Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 8-нд БНСУ-ын Канвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо