Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.
Тодруулбал нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу есөн чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдөр хүртэл хөдөлгөөнт болон завьт эргүүл хийнэ.
Сэлбэ гол дагуу энэ жилээс хөдөлгөөнт эргүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Энэ долоо хоногт усны ослоор гурван хүн амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!