ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/16-НД НИЙТЛЭГДСЭН
2025 оны эхний дөрвөн сард согтууруулах ундааны импорт өнгөрсөн жилийн мөн үеэс 60.3 хувиар өсжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Импортын хэмжээ 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 132.9 сая ам.доллароор өссөн дүн гэдгийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлсэн.
Энэхүү өсөлтөд
- суудлын автомашин 109.5 сая ам.доллар буюу 33.6 хувь, биет хэмжээгээр бол 1,200 ширхэг
- тээврийн хэрэгслийн сэлбэгийн эд анги 20.4 сая ам.доллар буюу хоёр дахин
- ухаалаг гар утас 15.9 сая ам.доллар буюу 34.2 хувь
- согтууруулах ундаа 9.9 сая ам.доллар буюу 60.3 хувь
- тунгаар савлагдсан эм 6.2 сая ам.доллар буюу 13 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
График, Импортын бүтээгдэхүүн, хувиар, 2025 оны эхний дөрвөн сард
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
