Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монбийф брэндийн “Grass-Fed” үхрийн махны 7 давуу тал

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 14
Сурталчилгаа

1. Бага калори агуулдаг

Өвсөөр тэжээсэн үхрийн мах бага калори агуулдаг ч танд хэрэгтэй эрдэс бодис, шим тэжээлийг хангалттай өгдөг давуу талтай. EatWild.com сайтын үүсгэн байгуулагч, хоол зүйч, зохиолч Жо Робинсоны судалгаагаар өвсөөр тэжээсэн үхрийн махыг л зөвхөн сонгож хэрэглэхэд жилдээ 30 кг мах хэрэглэлээ гэж үзэхэд 16,642 калори бага авна гэсэн үг юм.

2. Цусан дахь cахарын хэмжээг хэвийн байлгахад тусална

Өвсөөр тэжээсэн үхрийн мах илүү ашиг тустай өөх тос агуулдаг учир таргалалт, чихрийн шижин зэрэг өвчлөлд өртөхөөс урьдчилан сэргийлдэг. Нүүрс ус бага, эрүүл ашигтай өөх тос ихтэй хүнс хэрэглэх нь цусан дахь глюкозын хэмжээ ихсэхээс сэргийлдэг байна.

3. Хэрэгцээтэй амин дэмээр хангана

Гурван гол электролит буюу натри, кали, магни гурвыг агуулдаг тул өвсөөр тэжээсэн үхрийн мах кето дэглэмийн үед ч хэрэгцээтэй эрдэс бодисоор таныг бүрэн хангах болно.

4. Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ

Хорт хавдартай тэмцдэг хамгийн үр дүнтэй тэжээлүүдийн нэг болох холимог линолийн хүчил буюу CLA нь ийм төрлийн маханд агуулагддаг. CLA их агуулсан хоол хүнс хэрэглэх нь хөхний хорт хавдрын эрсдэлийг 60 хувь бууруулдаг гэх судалгаа бий.

зураг
 

5. Эрүүл өөх тос агуулагдсан

Бусад махнаас зургаа дахин их Омега-3 агуулахаас гадна өөх тосонд агуулагдаж буй амин дэм нь сэтгэл гутралтай тэмцэхэд тусалдаг, анхаарал төвлөрөл сайжруулдаг давуу талтай.

6. Нян бохирдлын хэмжээ бага

Өвсөөр тэжээсэн үхрийн махнаас илүү бусад төрлийн махнаас хордлого болох тохиолдол их байдаг бөгөөд хэд хэдэн судалгаагаар өвсөөр тэжээсэн үхрийн мах илүү цэвэрхэн байдгийг тогтоожээ.

7. Зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ

Е амин дэм, омега-3, эрүүл өөх тос агуулсан зэрэг олон давуу талтай тул зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ашиг тустай юм.

Монбийф брэнд Монгол орны үржил шимт хөрсөнд ургасан уураг, эрдэс бодисоор баялаг өвс, тэжээлийг тусгай жорын дагуу бэлтгэн, гарал үүсэл нь тодорхой, амттай, чанартай үхрийн махыг Монголын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Хэрэв та хамгийн зөөлөн, амттай, шүүслэг бас чанартай махыг амталж, хайртай хүмүүстээ аюулгүй, эрүүл хүнс хэрэглүүлэхийг хүсвэл www.monbeef.mn сайтаар зочлох, мөн албан ёсны фэйсбүүк www.facebook.com/MonBeefMongolia пэйжээс мэдээлэл авч, Good Price, EFES, Номин, Оргил, Fresco, Сансар, Ханбүргэдэй, Саруул худалдааны төв №15 цэгүүдээс худалдан аваарай.

Захиалгын утас: 7533-2222

Хүргэлт: Ток Ток аппликэйшн

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.