Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг угтсан "Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022" өнөөдөр МУБИС-ийн байранд болсон билээ.
Энэ үеэр МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн докторант Сэцэнт өөрийн хөгжүүлсэн орчуулагч үзгийг танилцууллаа.
Орчуулагч үзэг нь яриаг бичиг, бичгийг яриа болгохоос гадна монгол бичгийг кирилл, кириллийг монгол бичиг рүү хөрвүүлэх чадвартай юм байна. Мөн монгол, англи, орос, хятад, япон, солонгос, төвөд, уйгур, казах хэлний орчуулга хийж чаддагаараа онцлогтой гэдгийг хэллээ.
МУБИС-ийн Монгол хэлний тэнхимээс бэлтгэсэн орчуулагч үзгийн танилцуулга бичлэгийг хүлээн авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!