Жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагийг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан МУБИС-иас "Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022"-г өнөөдөр зохион байгуулав.
Энэ үеэр Уран бичээч Л.Жумдаан багшийн тигээр хэн сайн бичих вэ? уралдаанд оролцогчид, “Бичиг соёл” уран бичлэгийн дугуйлангийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн болон МХУЗ-ын IV ангийн оюутан Б.Ариунжаргалын уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. МУБИС энэ өдөрт нэгдэн жил бүр багш, оюутнуудын үзэсгэлэнг дэлгэж, нийтийн хүртээл болгодог уламжлалтай аж.
Тус үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!