ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгдэв

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа.

Үүнд Норвеги тэргүүлж, Дани, Швед удаалсан байна. Харин энэ онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгджээ. 

Түүнчлэн энэ жилийн хувьд

  1. RSFIndex, мэдээ, мэдээллийн эмх замбараагүй байдлын үр нөлөө - худал мэдээлэл, суртал ухуулгыг хөхүүлэн дэмждэг, глобалчлагдсан, зохицуулалтгүй цахим мэдээллийн орон зайн үзүүлэх үр нөлөөг онцолж байна.
  2. Энэ жилийн индексээр "маш муу" гэсэн үнэлгээг 28 орон авсан нь хамгийн дээд хэмжээнд хүрэв. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон 10 орны тоонд 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө 10 жилээр ухарсан Мьянмар (176-д), Хятад (175-д), Туркменистан (177-д), Иран (178-д), Эритри (179-д) болон Хойд Солонгос (180-д) багтаж байна.
  3. RSFIndex-ийг тэргүүлж буй орнуудад скандинавын гурвал -Норвеги, Дани болон Швед багтсан бол засгийн газар өөрчлөгдсөний үр дүнд Молдав (40-д) болон Болгар (91-д) энэ жил онцгойрч, сэтгүүлчдийн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлж байна.
  4. 2022 оны Индексийг эмхэтгэхэд шинэ аргачлал ашиглав - RSF Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 20 дахь индексийг эмхэтгэх шинэ аргачлал боловсруулжээ.

Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг цогцоор нь харуулах үүднээс

  • улс төрийн нөхцөл байдал,
  • хууль эрх зүйн орчин,
  • эдийн засгийн нөхцөл байдал,
  • нийгэм соёлын нөхцөл байдал,
  • аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтийг индекс эмхэтгэхэд ашиглаж эхлэв.

RSF-ийн эрэмбэлсэн 180 улс оронд хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдлуудад суурилсан тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хэдэн зуун шинжээчийг оролцуулан нийт 123 асуулт бүхий асуумжид суурилсан чанарын судалгаанд үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэв. Шинэ сорилтууд, тэр дундаа хэвлэл мэдээллийг цахимжуулахтай холбоотой асуудлуудыг илүүтэйгээр авч үзэх үүднээс асуумжийг шинэчлэн боловсруулсан.

 

Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.161.242.150] 2022/5/4
Саяын хэдэн жил ардчилалын хэдийг ээлж дараалан шорон оронд хийж сэтгүүлчдэд зориулсан хууль гаргасан,нэг намын засаглал дураараа авирлаж өөрсөндөө зориулж хууль гаргаж батлуулсан энэ мэт олон зүйлээс цаашдын асуудал тодорхойгүй улсын тоонд оруулсан байна...
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.33] 2022/5/3
100 жилийн түүхтэй, ард түмнийхээ цусаар гараа угаасан коммунист нам засаглаж байхад ацных нь эрх чөлөө
2 | 2 Хариулах
Зочин [192.82.72.51] 2022/5/3
jagsatsgaayaa
1 | 1 Хариулах
зочин [202.9.46.233] 2022/5/3
хамгийн сүүлийн байранд байхаар байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.96] 2022/5/3
MAN mandtugai
1 | 1 Хариулах
Зочин [66.181.169.6] 2022/5/3
Манай сошиалаар дүүрэн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд гээд хэдэн сэтгүүлчид өөрсдийн зураг хөргөө постлоод баярлаад байдаг. Гэтэл улс орон нь хэвлэлийн эрх чөлөөгөөр байр ухарчихсан ч байх шиг. Юундаа баярласан юм. Хэвлэлийн эрх чөлөөний индексийг ухраахад хувь нэмэр оруулж өгсөндөө баярлаж байгаа юм байх даа...
0 | 0 Хариулах
zochin [66.181.170.73] 2022/5/3
Hevlel medeelliinhen Ichig ichig
0 | 0 Хариулах
Янханцэцэг [185.220.101.79] 2022/5/3
Данх болон Хууль зүйн сайд маань мундаг ажиллаж байгаа муулсан хүнийг нь барьж торгоно, гянданд суулгана, залхаан цээрлүүлнэ шүү мөрөөрөө л явцгаагаарай та нар.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.35] 2022/5/3
жаахан соёлтой бай л даа үзэл бодлоо иллэрхийлэхдээ бусдыг хүндэлж сур л даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.31] 2022/5/3
МАНингийн засаг нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ хийдэг болсон. ямар улсад татвар төлөгчдийн мөнгөөр хэвлэл мэдээлэл нь хянаж байх ёстой засгийн газартай хаалтын гэрээ хийдэг юм, монголоос өөр оронд ийм юм байхгүй байх.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.35] 2022/5/3
троллуудыг сурвалжилагч сэтгүүлч гэхгүй шүү дээ өөрсдөөсөө л бурууг хай
0 | 0 Хариулах
хариу [202.21.96.150] 2022/5/3
Манайх шиг хаа хамаагүй юм бичиж болдог улсыг яагаад ийм хойгуур байр үзлүүлсэн юм бэ? Дурын хүн дурын сэдвээр хаа хамаагүй юм бичдэг биз дээ. Худал юм биччээд шүүхээр ордог гэхээс "хэвлэлийн эрх чөлөө" гэдэг зүйл дээд цэгтээ хүрсэн газар биш үү Монгол Улс?
0 | 3 Хариулах
Зочин [66.181.183.221] 2022/5/3
MANduulj bn da
6 | 0 Хариулах
rty [202.131.230.58] 2022/5/3
Ymar saihan medee v bid odoogiin zasagiin gazar aas uudej het uhralt bolon duural taa meddeg baih heregtei sh tegehgui bol tur heviin bolon usult yaridag bolohleer humuus huurmag zuil itgeed baih shig baih yum aa
1 | 0 Хариулах
Зочин [202.131.254.206] 2022/5/3
Дандаа хаалтын гэрээтэй чанаргүй, боловсролгүй сэтгүүлчид байхаар тэгэлгүй яах вэ дээ
13 | 1 Хариулах
Зочин [66.181.161.30] 2022/5/3
Нээрээ тийн шүү. Гоё хэллээ
3 | 0 Хариулах
Зочин [202.21.124.3] 2022/5/3
bitgii gutsoo gereeniihee uchriig olchihood onhold za
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.30] 2022/5/3
Боловсролгүй сэтгүүлчид нь уурлаж эхэллээ. Хөөрхий зайлуул ккк
1 | 0 Хариулах