Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорнод аймгийн нутгаар бороо орох нь багассан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорнод аймаг дахь “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн нээлтийн үеэр байгаль орчинг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж байгаа юм. 

Тодруулбал Дорнод аймаг цөлжилтийн улсын дүнгээс 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 57.7 хувь нь хэвийн, 37.5 хувь нь сул, 2.3 хувь нь дунд, 0.1 хувь нь хүчтэй зэрэглэлд оржээ.

Мөн хур тунадасны нийлбэр дунджаар 274.9 мм, 10 жил тутамд 3 мм-ээр тунадасны хэмжээ буурч, 2000 оноос бороотой өдрийн тоо нийт нутгаар багасжээ.

Аймгийн бэлчээр байгаль, цаг уурын өөрчлөлт, дэд бүтэц дагасан төвлөрөл, малын өсөлт, бэлчээрийн зүй бус ашиглалт, хууль, эрхзүйн орчны зохицуулалт сул байгаатай холбоотойгоор доройтолд орсон. Тосон хулстай байгалийн нөөц газарт буюу Дайхарын рашааны орчимд бэлчээрийн талхигдал үүсэж, цагаан зээр дайжсан байдалтай байна хэмээн онцолсон тухай БОАЖЯ-наас мэдээлэв.

Иймээс Дорнод аймагт хэрэгжих дээрх төслийн үр дүнд орон нутгийн экосистемийн тогтвортой байдал хангагдана гэсэн хүлээлттэй байгааг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хэлжээ.