Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Монгол хүнс-Монгол бараа 2022" үзэсгэлэн худалдаа болно

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв цэнгэлдэх хүрээлэнд

Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний "Монгол хүнс-Монгол бараа 2022" үзэсгэлэн худалдаа болно.

Новотел зочид буудалд

09:30 цагт БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хүүхдэд зориулсан цахим хичээлийн контент бүтээх сургалтын нээлт болно.

Корпорэйт конвейншн центрт

10:00 цагт Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт болно.

Төрийн ордонд

11:00-11:30 цагт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

Шонхор Тауэр, 5 давхарт

11:00 цагт Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Амрсанаа, болон бусад удирдлагууд "Нийслэлийн АН-дарга, Э.Бат-Үүлийг хорьсон асуудал", "Утааны асуудал" мөн "Хүүхдийн мөнгө"-ний асуудлаар мэдээлэл хийнэ. 

Тусгаар тогтнолын талбайд

12:00 цагт “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

Хангарди ордны 14 давхарт,

13:00 цагт Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон Богд банк хамтран Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.