ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сансраас ирсэн 555.55 каратын хар алмаз эрдэнийг үнэ хаялцуулж зарна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сансраас манай дэлхийд ирсэн гэгддэг 555.55 каратын хар алмаз эрдэнийн чулууны үнэ хаялцуулах наймааг Sotheby’s дуудлага худалдааны төв Дубай хотод эхлүүлжээ.

“The Enigma” (оньсого) гэж нэрлэсэн энэхүү ховор чулууг солир эсвэл дэлхийтэй мөргөлдсөн астероидтой (одой гараг) хамт сансраас ирсэн гэж үздэг.

Маш ховор уг чулууг Дубай, Лос Анжелес хотуудад нийтэд үзүүлсний дараа ирэх сард Лондон хотод үнэ хаялцуулж эзнийг нь тодруулах юм.

Sotheby’s төв хар алмаз эрдэнийн үнийг $7 сая хүрнэ гэж тооцоолжээ.

2.6-3.8 тэрбум жилийн өмнө бий болсон гэж үздэг чулуунаас манай гарагийн бус буюу од хоорондын орон зайнаас гаралтай химийн элементүүдийн ул мөр илэрдэг юм байна.

“Хүн төрөлхтөнд мэдэгдсэн маш ховор, тэрбумын настай сансрын гайхамшгийг эзэмших амьдралд нэг олдох боломж” гэж Лондон хотын үнэт чулууны мэргэжилтэн Никита Бинани уг дуудлага худалдааг нэрлэжээ.

555.55 каратын хэмжээтэйгээс гадна байгалиасаа 55 талсттай тул хар алмаз эрдэнийг Ойрх Дорнодын Хамса (арабаар тав гэсэн утгатай үг) буюу хамгаалагч сахиусны бэлэгдэлтэй зүйрлэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Билгүүтэй [66.181.164.241] 2022/1/21
Үнээ бичээчээ хха
0 | 0 Хариулах
Баян бор [122.201.31.125] 2022/1/21
Авьяа хэзээ дуудлага худалдаа болох юм бол... онгоц нисдэг байгаа.. Ачааны онгоцоор мөнгөө ачаад явбал зүгээр юм б.а даа.. ямарч байсан авна шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.159] 2022/1/20
Авья чат бичээрэй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.206] 2022/1/20
Манай төрөөс төрсөн тэрбумтангууд авах санаа өвөрлөөд л явж бгаа бхдаа
0 | 0 Хариулах
ard [202.21.116.171] 2022/1/20
яааг ийм чулаа надад байнаа, тоохгүй байсан чинь сансар огторгуйн чулуу байсан байнашдэ, үүнтэй зэрэгцүүлээд дуудлага худалдаа шаачих юмсан, үүнээс 90хувиар бага үнээр дууддагдахад болно үнэ хөөрөгдөхгүй өгчихнө
1 | 0 Хариулах
Awdiimuu [64.119.21.240] 2022/1/19
Awaad neg hoorog hiilged barichwal te 😂😂 dotor n enetheg tamhi chaatsan ywiihan bnshd 🤣
2 | 6 Хариулах
Зочин [64.119.25.41] 2022/1/19
Эвий эвий. Энэ нэг юмны бодож бгааг... Яаж хөөрөг хийнэ гэж төсөөлж чадаж бнаа. Яасан өрөвдмөөр юм. Сэтгэх чадвар муу дээр нь хүний эдэлж бгаа бүхэнд атаархаж үхэж явдаг гэдэг нь илт бна.
9 | 0 Хариулах
G. [192.82.85.163] 2022/1/19
Юмор гэдэг юмнаас алс хол хүн бололтой
2 | 0 Хариулах
Зочин [192.82.71.3] 2022/1/19
түлхүүрний оосор хийвэл бас янзтай байхдаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.35] 2022/1/19
Надад солирын ийм чулуунууд байгаа шүү. Зун хөдөөгүүр явж тогоонуудаас малтаж авсан ийм чулуунууд байгаа. Авах хүн байвал PM
2 | 4 Хариулах
z [192.82.73.163] 2022/1/19
solioroho l bolichih heregteide
5 | 0 Хариулах
hha [202.126.89.228] 2022/1/19
bas ch tiim shvv hahah
0 | 0 Хариулах
Одко [202.55.188.40] 2022/1/19
Үзүүлж болох уу. Хаана байгаа вэ
0 | 0 Хариулах
hen [66.181.168.8] 2022/1/19
Ацаа хийхэв дээ
1 | 0 Хариулах
Zochin [66.181.161.3] 2022/1/19
Ene bol zugeer zalilan shu de, mungu n badtaj yadsan garuudad zohioson zali ym l da,
2 | 0 Хариулах
Zochin [150.129.140.185] 2022/1/19
1. Sansraas irsen gdg bol hudlaa 😜🤣🤣, hen ch batalj chadahgui shd 2. Hunii bied hortoi element yalgardag bdag bwal yana, ondor uneer avsan n chadarna shd 🤣🤣🤣
2 | 13 Хариулах
Зочин [64.119.23.68] 2022/1/19
ungursun odoo ireh 100000 turulduu ch avch diilehgui yum baij dugai l bai!
8 | 0 Хариулах
Зочин [202.179.15.130] 2022/1/19
10 сая доллараар авий
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.213] 2022/1/19
Хар алмааз гэснээ - манай гаригт байхгүй химийн элементүүд олддог гээд. Алмааз гэдэг чинь нүүрстөрөгч гэсэн ганцхан химийн элементээс бүрддэг чулуу шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.229.122.154] 2022/1/19
Ус бол H
₂O. Гэхдээ усан дотор кали, натри, магнийн, фтор, селени гээд янз бүрийн эрдэс бодис байдаг. Түүнтэй л ижил. Ямар ч сайн лабораторитой байлаа гээд дан элементийг 100% цэвэр найрлагатай гаргаж авч чадаагүй л байна. Яаж ийгээд л гаднын хольц ороод байдаг.
8 | 0 Хариулах
Үхэр [202.55.188.102] 2022/1/19
Яана даа энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс, дошноосоо гаралгүй сэтгэдэг үхэрнүүд, элий балай юм уу хаашайн
16 | 1 Хариулах
Юв [103.212.116.20] 2022/1/19
Хүүк авчихаасай
1 | 0 Хариулах
KHU [103.14.36.18] 2022/1/19
Манай БӨХ УИХ-ийн гишүүн маань аваал хөөрөг хийчих байхоо.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.67.11] 2022/1/19
+уяач
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.3] 2022/1/19
Haha tgsnee neeh gararaa baritsan zurag etr oruultsan, ng ork l nuhur zarah gd bndaa, soyol etr bhku
2 | 0 Хариулах
Зочин [43.127.27.159] 2022/1/19
нэг нь аваад дээлийнхээ бүсний шигтгээ болгоцон байхвийдээ
6 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2022/1/19
Манай Хүүк авчих байхаа
4 | 0 Хариулах
Choir [106.146.14.93] 2022/1/19
huduuguur ayalaad yavj bhad iim chuluu har myanga l taarch blaa.
5 | 0 Хариулах
zak [66.181.186.25] 2022/1/19
tegeed tuugeed awah chini yaasiin
1 | 0 Хариулах