Узбекистаны нийслэл Ташкент хотын JAR спорт, эрүүл мэндийн цогцолборт жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилалт зохион байгуулагдаж байна.
Хамтарсан бэлтгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ОХУ, Австри, Ливан, Энэтхэг, Монгол, Казахстан зэрэг улсын шигшээ багийн нийт 500 гаруй жүдоч оролцож байгаа юм. Үүнд манай улсаас 21 тамирчин хамрагдаж байна. Тэдний дасгалжуулагчаар “Чельябинск-2014” ДАШТ-ий аварга, “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар ажиллаж байгаа аж.
Манай баг тамирчид хамтарсан бэлтгэлээ өндөрлүүлээд энэ сарын 25-нд эхлэх IJF-ийн энэ оны эхний дэлхийн цувралд оролцоно. Энэ оны эхний дэлхийн цуврал тэмцээн Португалын Алмада хотноо энэ сарын 25-нд Гран При ангиллаар эхлэх юм.
Дасгалжуулагч: Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|