Төрийн ордонд
08:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:30 цагт “Үндсэн хууль - 30 жил” эрдэм шинжилгээний хурал болно.
11:00 цагт “Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө - 30 жил” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Хурлаар,
14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хурлаар,
Төв талбайд
10:00 цагт "Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлнэ.
10:00 цагт Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг шалгаж, шатахууны нөөц бүрдүүлэлтэд хяналт тавина.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
БШУЯ-ны гадна
11:00 цагт Дүрслэх урлагийн академийн багш нар эсэргүүцэл илэрхийлж, жагсана.
АН-ын байранд
14:00 цагт Ардчилсан намаас Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан "Иргэний Ардчилал" сэдэвт хэвлэлийн хурлыг зарлаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|