Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британиас 180 сая жилийн өмнө амьдарч байсан “тэнгисийн луу”-ны бүрэн араг яс олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Их Британийн палеонтологичид эрт галавын “тэнгисийн луу” хэмээх амьтны бүрэн бүтэн үлдсэн араг ясыг илрүүлснээ зарлажээ.

Шинжлэх ухаанд "ichthyosaur" гэж нэрлэдэг энэ амьтны араг яс 9.8 метр урттай байсан нь Британийн палеонтологийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн том, хамгийн бүрэн бүтэн олдвор болж байна. Том нүд, том шүдтэй энэ амьтныг албан бусаар "тэнгисийн луу" гэж нэрлэдэг.

 
Тэнгисийн лууны төсөөлөл зураг

Шинээр илэрсэн “Тэнгисийн луу”-ны зөвхөн гавлын яс нь 180 орчим сантиметр урт, нэг тонн орчим жинтэй ажээ.

Уг амьтан нь анх 250 сая орчим жилийн өмнө үүсэж, 90 сая жилийн өмнө устаж алга болсон гэгддэг. Энэ нь үлэг гүрвэлүүдийн цаг үед оршиж байсан гэсэн үг юм.

Дельфин шиг хэлбэртэй, махан хүнстэй, хэвлээр явагч “тэнгисийн луу” үлэг гүрвэлүүд үүсэхээс өмнө хуурай газрын үл мэдэгдэх амьтнаас үүссэн гэж эрдэмтэд үздэг. Уг амьтны биеийн урт нас бие гүйцэхдээ 20 метр хүрдэг байсныг тогтоожээ.

“Тэнгисийн луу”-ны араг ясыг 2021 оны хоёрдугаар сард Рутланд Уотер усан сангийн ёроолоос газар шорооны ажлын үеэр санамсаргүй тохиолдлоор илрүүлж байв.

Олдвор илэрсэн газрыг хатаасны дараа өнгөрсөн оны есдүгээр сараас малтлага эхэлсэн юм байна.

 

Эх сурвалж: CNN