Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдсон байсан юм.
Гэвч хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул уг хуралдааныг хойшлуулжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нь нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог байна.
Өнөөдрийн хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!