Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллого орон даяар эхлэх гэж байна. Тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ҮСХ-ноос уриаллаа.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 67.1 сая толгой мал тоологдсон юм. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!