Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууц, зуслангийн хэрэгцээг нэг дор шийдсэн “Tuul Stream” хаус хотхоныг сонгох 4 шалтгаан

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах бол хүний амьдралд цөөн тохиох томоохон шийдвэрүүдийн нэг. Зөв байршилд, ая тухыг бүрэн хангасан үл хөдлөх хөрөнгө хүний амьдралын аз жаргалын түүхийг бүтээж, үнэ цэн нь улам бүр өсөн нэмэгддэг. Таны үнэ цэнтэй сонголтын нэг хэсэг болж, гэр бүлийн тань аз жаргалын түүхийг бүтээлцэх үзэсгэлэнт Туул голын хөвөө, Баянзүрх хайрхны өвөрт сүндэрлэж буй "Tuul Stream" хаус хотхоныг танилцуулж байна.



1. Байгалийн үзэсгэлэнт бүс дэх алтан байршил

Хотжилт, хурдацтай хөгжлийг нөлөөгөөр бидний амьдралд олон тооны эерэг өөрчлөлтүүд гарсан боловч түүнтэй зэрэгцэн сөрөг үр дагаврууд бий болсоор байгааг  үгүйсгэх аргагүй юм. Тэдгээрийн нэг нь хүн амын шигүү суурьшил бөгөөд үүнээс шалтгаалсан орчны бохирдол, стресс бухимдал, төрөл бүрийн өвчлөлүүд нэмэгдэх болжээ. Улмаар энэ бүх асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчныхоо тав тухыг бүтээхээр орон нутгийг зорих, байгальд амьдрах хэв маяг хүчээ авч буй. Гэхдээ алс хол орон нутгийг зорих эсхүл зуслангийн байшин худалдан авахын оронд нэг сумаар хоёр туулай буудах боломж ч бий. Танд санал болгох гэж буй  “Tuul Stream” хотхон нь хүн, байгалийн холбоог дэмжих зорилгоор хотын төвөөс 20км зайд, түгжрэлгүй гурван төрлийн замаар 30 минутын дотор ирж очих боломжтой, зам харилцааны хамгийн таатай бүс Гачууртад байршиж байна. Түүнчлэн Баянзүрх хайрхны өвөр, Туул голын дэнж дээр сүндэрлэж буй учир дөрвөн улирлын турш байгалийн үзэсгэлэнг тольдон, зуслангийн байшин болон орон сууцны хэрэгцээгээ нэг дор шийдэх боломжийг олгож буй. Түгжрэлгүй замаар их хотын амьдралтай хөл нийлүүлэх боломжтой, стресс бухимдлаас ангид, амьд байгальд баригдаж буй “Tuul Stream” хаус хотхон танай гэр бүлд тав тухыг бэлэглэх болно.

 

2. Цогц төлөвлөсөн нийтийн эзэмшил

Манай оршин суугчид байгалийн үзэсгэлэнг тольдон харахаас гадна нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид хүссэнээрээ тухлах боломжтой. Нийтийн эзэмшилд эрүүл амьдралын хэв маягийг дэмжих спорт талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай зэргийг цогцоор нь төлөвлөсөн. Түүнчлэн хотхоны оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг ханган автомашингүй орчныг бий болгосон бөгөөд  хотхоны чийгшил, тоосжилтгүй байдлыг хангах усан оргилуур, мод ургамал, амарч суух хэсэг зэрэг дундын төлөвлөлтүүд нь нийт талбайн 70%-ийг эзлэх юм. Дундын төлөвлөлтийн голлох хэсэг болох модлог бутлаг ургамал нь хүний эрүүл мэнд, стрессийг бууруулах гол хүчин болсоор ирсэн. Нэг том мод жилд дунджаар 21 кг нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, 117 кг хүчилтөрөгч ялгаруулдаг бол хоёр том мод дөрвөн ам бүлтэй гэр бүлийг бүтэн жил цэвэр агаараар хангалттай амьсгалах хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг юм. Түүнчлэн Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар байгальтай ойр амьдардаг хүмүүсийн дундаж наслалт хотод амьдардаг хүмүүсийнхээс даруй 10 жилээр урт  байдаг аж. Оршин суугч та амьд байгаль, модлог ургамлын ач холбогдлыг мэдэрч, эрүүл мэндээ хөрөнгө оруулахаас гадна их хотын дуу чимээнээс тасарч, амьд байгальд нам гүм, аюулгүй байдлыг мэдрээрэй.

 

3. Хувийн орон зайг эрхэмлэсэн шийдэл

“Tuul Stream” хаус хотхон нь нийт 17,000 м2 талбайд бүтээн байгуулж буй төсөл бөгөөд Монголын анхны шаталсан төлөвлөлттэй 33 айлын хаус хотхон юм. Хотхоны хүн амын нягтаршил маш бага тул нэг хүнд ойролцоогоор 119 м2 ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн хэсэг оногдож байна. Шаталсан төлөвлөлт нь айл бүр хувийн орон зайгаа эрхэмлэж, гэрийнхээ цонхоор хөршийнхөө амьдралыг тольдох бус зөвхөн байгалийн үзэсгэлэн болон орчин тойрноо харах боломжийг олгодгоороо давуу талтай. Ингэснээр оршин суугчдад гэрийнхээ цонх, терассыг бүрэн дүүрэн ашиглаж, хувийн орон зайгаа бүрдүүлэх таатай орчныг цогцлоож байна. Түүнчлэн хаус бүр бие даасан гадна ханатай тул дуу болон дулаан тусгаарлалтын асуудлыг бүрэн шийдэж, хувийн орон зайгаа эрхэмлэх боломжийг улам бүр тэлж буй.

Дотоод төлөвлөлтийн хувьд хэт том, ашиглалт багатай, зардал өндөртэй талбай бус маш зөв төлөвлөлт бүхий дундаж талбайд нар, салхины урсгалыг оновчтой тооцоолсноороо онцлогтой.

 

4. Дэд бүтцийн оновчтой шийдэл

Сүүлийн жилүүдэд олон нийт байгальд ойр, хотоос зайдуу амьдрахыг эрмэлзэх болсон ч өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй дэд бүтцийн асуудал бэрхшээл болсоор байна. Учир нь хотоос алслагдах тусам инженерийн төвийн шугамд холбогдох өртгийн хэмжээ өндөр болж, тэр хэрээрээ ашиглалтын зардал өсөх шалтгаан болдог. Мөн сүүлийн жилүүдэд баригдаж буй хаус хотхонууд бие даасан дэд бүтцийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргах, туршлага дутах зэргээс үүдэн дэд бүтэц нь доголдох, нөөц хомстох бэрхшээлүүд үүссээр байна. Харин “Tuul Stream” хаус хотхонд бие даасан инженерийн шийдлийг ашиглах бөгөөд эрчим хүч доголдох, цэвэр усны нөөц хомсдох зэрэг эрсдэлүүдээс хамгаалсан шийдлийг ашиглаж байна. Тус хотхоны бохирын асуудлыг орчин үеийн бие даасан цэвэрлэх байгууламжаар шийдэж байгаа нь дэд бүтцийн хувьд таатай, хамгийн орчин үеийн шийдэл юм.

FB: Tuul Stream                          

Борлуулалтын алба: 7507-0909 

Байршил:
https://www.facebook.com/tuulstream/videos/928342771441936
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
10 | 6 | 4 цаг