Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд “Эрүүл байя” аянд хамрагдсанаар 400 сая төгрөгийн хэмнэлт хийлээ

ikon.mn
2021 оны 11 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Биет болон онлайн үзлэг хосолсон “Эрүүл байя” аян Дархан, Хөвсгөл аймагт хэрэгжлээ

Юнител групп болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран “Эрүүл байя” эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оношилгоог Дархан-Уул, Хөвсгөл аймагт зохион байгуулж 1000 гаруй иргэнийг урьдчилсан үзлэгт хамрууллаа.  

Ковид-19 цар тахлын нөлөө нь архаг хууч өвчтэй хүмүүсийн өвчнийг сэдрээх, нас ахимаг хүмүүс туссан тохиолдолд амь насанд нь аюул учруулах хэмжээнд хүндэрч байгаа билээ. Иймээс “Эрүүл байя” аяны зорилго нь нас ахимаг болон хууч өвчтэй иргэдийг урьдчилан оношилж, өвчлөл эрт үед илрүүлэхэд байсан юм.

Эмч нарын баг Дархан-Уул аймагт очих үеэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ходоодондоо цус алдсан иргэн түргэн тусламжаар ирсэн бөгөөд УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн Хүний гавьяат эмч Ц.Ишдорж яаралтай хагалгааг хийн тус иргэний амь насыг нь аварсан.

 

“Эрүүл байя” аяны хүрээнд  Дархан-Уул, Хөвсгөл аймгийн 1000 орчим иргэнд 230 цагийн үзлэг, 40 цагийн 16 мэс засал хийлээ.

Мөн хэвтрийн, асаргаанд байдаг 5 өвчтөн, тэднийг хариуцсан орон нутгийн эмч нартай 1-р эмнэлгийн эмч нар онлайнаар холбогдож үзлэг, оношилгоог хийсэн нь цаг хугацаа хэмнэсэн үр ашигтай ажил болсон.

Үзлэг, оношилгоонд хамрагдсан 1000 орчим иргэн УБ хотод биеэр ирж үзлэг, шинжилгээнд хамрагдсан бол дунджаар нэг хүн 400’000 төгрөгийн зардал гарах эдийн засгийн тооцоолол гарч байна. Тэгвэл “Эрүүл байя” аян хэрэгжсэнээр нийт 400 сая төгрөгийн хэмнэлтийг иргэдэд олгожээ.

 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.