Сүүлийн хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн 6,064 иргэн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
Ингэснээр улсын хэмжээнд уг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн тохиолдлын тоо 506,181 болоод байна.
Харин нийт батлагдсан тохиолдол 344,736 байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн хоногт хийгдэж буй PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдол гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлаж буй.
Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг Эрүүл мэндийн яам шинээр илэрсэн тохиолдлын тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа.
Ингэхдээ халдварын шинж тэмдэг илэрснээс хойш 10 гаруй хоногийн дараа бусдад халдвар тараахгүй гэж үзэн, тусгаарлалтаас гаргаж, эдгэрсэн ангилалд оруулан мэдээлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн болон эмчлэгдээд эдгэрсэн хүний тоо 162,000 орчмоор зөрүүтэй байна.
Одоогоор 70,710 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаагаас 18,764 нь эмнэлэгт, 51,946 нь гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийж байгаа.
Түүнээс гадна, улсын хэмжээнд дахин халдвар авсан 16,000 гаруй иргэн байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан өмнө нь хэлж байв.
COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй харах боломжтой.
Халдвар аваад эдгэрсэн иргэдэд ядарч сулдах зэрэг түгээмэл шинж тэмдэг илэрч байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “КОВИД-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидициний аргаар эмчлэх мэргэшсэн багийг бэлтгэхээр төлөвлөжээ.
Тус мэргэшсэн баг нь телемидицинээр дамжуулан Эрчимт эмчилгээний тасагт коронавируст халдварын нэн хүнд болон хүнд хэлбэрийн оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөний цочмог үеийн сэргээн засах эмчилгээг хийх, мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд сэргээн засах эмчилгээг гэрээр хийлгэх аж.
Үүнд: