Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Дахин халдвар авсан 16,000 хүн бий. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой"

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

КОВИД-19 халдварын дельта хувилбарын давлагаа оргил үедээ хүрээд байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Тэрбээр "Шинэ тохиолдлын тоо, эерэг эзлэх хувь, нас баралтын тоо гээд хэд хэдэн үзүүлэлтээр тархалтын түвшинг үнэлж байна. Ингээд харахад тархалтын тоо цаашид буурах хандлага ажиглагдаж байгаа. 

Вакцины хоёр тунд хамрагдсан 2.1 сая хүний 5 хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвар авсан. Харин гурван тунд хамрагдсан иргэдийн 1 хувь нь халдвар авч байна. Энэ 1 хувь дотроо 0.5 хувь нь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор өвчилсөн. Энэ хүмүүс вакцины хамгаалах нөлөөнд орж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 99.5 хувь хамгаалагдаж байна. 

Түүнчлэн дельта хувилбар шинэ. Одоо оргил үедээ явж байгаа халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж байгаа. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн бий" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.10.08/

https://www.facebook.com/iKonNews/videos/451175216290741