Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Вирусийн мутацаас шалтгаалж эмчилгээний хоног 21 болсонтой холбоотойгоор орны ачаалал нэмэгдэж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн онцгой комиссоос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж болон эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/917235885876152

“Хариу арга хэмжээний хүрээнд нийслэлд 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн нэг сар халдварын тархалт огцом нэмэгдсэн. Халдварын нөхцөл байдлыг сараар илэрхийлбэл 34, 38 дахь долоо хоногт есдүгээр сарын 28-ны байдлаар 92 мянга болж нэмэгдээд байна. Нас баралтын байдлыг сараар харвал 35-37 дахь долоо хоногийн хооронд өдөрт дунджаар найман тохиолдол болсон.

Дархлаажуулалтын тухайд 35 дахь долоо хоногоос идэвх суларсан. Халдварын шалтгаантай шинж тэмдэг нэмэгдээд байхад хоёр, гуравдугаар тун хийлгэх идэвх суларч байгаа нь анхаарал татах асуудал. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдаж байж халдварын эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна” гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллийн эхэнд онцоллоо. 

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 36 мянга гаруй иргэн хянагдаж байгаа аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч, эмч сувилагчдад ирэх ачаалал улам нэмэгдсэн. Сайдын тушаалаар 5,984 ор дэлгэсэн. Гэвч хэвтэж байгаа 6,417 хүн буюу 500-гаар хэтэрсэн нөхцөл байдалтай байна. Өөрөөр хэлбэл, 139 хувийн орны ачаалалтай ажиллаж байгааг тэрбээр нэмж хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн "Мутацад орсон вирусийн шалтгаалан эмнэлэгт хийгдэх эмчилгээний хоног 14 байсан нь 21 болж үргэлжлэх нөхцөл байдал үүсэн учраас орны ачаалал нэмэгдэж байна" хэмээн Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлэв.