Энгийн модны амьдралын орчил хүний амьдралаас хэд дахин урт байдаг. Манай оронд зонхилон ургадаг хуш, гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод 250-400 жилийн настай. Харин хус, улиас зэрэг навчит моднууд 120-150 жил амьдардаг.
Эдгээр ой мод түймэрт өртөн шатвал хамгийн багадаа хагас жаран өнгөрч байж нөхөн сэргэдэг байна.
Ойн амьдралын орчил гэдэг хэдэн зуу, хэдэн мянган жилээр хэмжигддэг учраас үр хойчдоо байгаль дэлхий, ой модоо хэвээр үлдээх эсэх нь өнөөдөр таны хийх ганцхан жижиг үйлдлээс шалтгаална.
Ойд явахдаа гал асаахгүй, галаа бүрэн унтрааж, хог хаяхгүй, алхам бүртээ анхаарал болгоомжтой байгаарай. Намрын хуурайшилтын үе үргэлжилсээр байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!