• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Заг тарималжуулах туршлага хуваалцана

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг
Заг тарималжуулах туршлага хуваалцана

Зүүн хойд азийн шар шороон шуурга, цөлжилт, хуурайшилттай тэмцэх сүлжээ нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн талуудын 10 дугаар хурлын үеэр Монгол Улсын БОНХ-ийн сайд, БНСУ-ын Ойн яамны сайд, БНХАУ-ын Ойн яамны дэд сайд нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. 

Энэ сүлжээний гол зорилго нь тухайн бүс нутагт цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулан шинэ шатанд гаргаж бодит арга хэмжээнүүдийг хамтын хүчээр авч хэрэгжүүлэхэд чиглэгдэж байдаг.

Сүлжээний үйл ажиллагааны талаар санал солилцох, төлөвлөх зорилгоор жил бүр гишүүн орнууд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ онд манай улсад зохион байгуулагдахаар болжээ. 

Зураг