Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Коронавирусийн дельта хувилбар нэмж бүртгэгдээгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яам долоо хоног бүрийн Баасан гарагт хэвлэлийн хурал хийж, цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон судалгааны талаар танилцуулдаг.

Өнөөдрийн хурлын үеэр сэтгүүлчид дэлхий дахинд тархаад буй коронавирусийн дельта хувилбараас хамгаалахын тулд тус яам ямар арга хэмжээ авч буй талаар тодрууллаа.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллага хамтран ажиллаж байна. Хилээр нэвтэрч байгаа иргэдийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна. Хэрэв шинжилгээ эерэг гарвал тусгаарлан эмчилнэ. 

Мөн эерэг гарсан хариуны 50 хүртэл хувьд дельта хувилбар эсэхийг шинжлэх үүргийг лабораториудад өгсөн. Одоогоор PCR шинжилгээнд дельта хувилбар нэмж батлагдаагүй байна" гэв.

Долдугаар сарын 23-нд дээрх эх сурвалжийн өгч байсан мэдээллээр Монгол Улсад дельта хувилбарын долоон тохиолдол бүртгэгдээд байв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/849239189300728