• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Яагаад “хөрөнгийн зах зээл” гэж? “Хэлбэрийн төдий” бус хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье

ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед “хөрөнгийн зах зээл”-ийн талаархи сэдэв “мода”-нд орж, нийтээрээ ярьж, бичиж, хэлэлцдэг болж байгаа нь сайшаалтай. “Мода”-ны сэдэв болоод зогсохгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хөрөнгийн зах зээлд оролцох нь эрс нэмэгдэж байгаа нь ил тод харагдаж байна.

Нэгэнт “мода”-нд орсон сэдвийн талаар зарим нэг санаа хэлье. Гэхдээ хөрөнгийн зах зээл, бонд, хувьцаа, компанийн засаглал, IPO, хөрөнгө оруулалтын сан, өгөөж, хөрөнгийн бирж гэх мэт хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллүүд хангалттай хэмжээнд нийтэд хүрч байгаа тул арай өөр өнцөгийг хөндөхийг зорьлоо.

Хөрөнгийн зах зээл нь иргэд, аж ахуйн нэгжид ямар ач холбогдолтой талаар бид бүгд мэдэж, ярьж, бичиж байгаа. Харин шууд бусаар, макро утгаараа ач холбогдол бий юу? Олон янзын ач холбогдолыг дурдаж, нэрлэж болох боловч хамгийн чухал ач холбогдол нь “хөрөнгийн зах зээл хөгжихийн хирээр авилгал буурна” гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг хангалттай хэмжээнд хөгжүүлж чадахгүй бол мянган сайхан хуультай байгаад авилгалыг бууруулж чадахгүй байх болов уу.  

Авилгалыг хэрхэн бууруулах талаар маш олон онол, гаргалгаа, тайлбарууд байдаг байх. Тэдгээр арга, онолууд мэдээж бодитой, судалгаан дээр үндэслэсэн, итгэл үнэмшил төрүүлмээр байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдий хууль, журамтай боловч, хэдий авилгалын эсрэг байгууллага, бүтэц ажиллаж байгаа боловч, хэдий онол, судалгаа байгаа боловч  бодит амьдрал дээр авилгалыг  үнэхээр хангалттай хэмжээнд бууруулж чадаж байгаа юу? Хууль журам, авилгалын эсрэг бүтэц, тогтсон бодлого, үйл ажиллагаанууд хэрэгтэй боловч бусад төрлийн прагматик аргуудтай хослуулахгүйгээр амжилтанд хүрнэ гэж бодохгүй байна. 

Бизнесд “synergy” (синержи) гэж ойлголт байдаг. Энгийнээр хэлбэл компани дангаараа ажиллаад амжилтанд хүрэх нэг өөр, эсвэл 2 өөр компани хамтарч ажиллаад дан дангаараа гаргаж болох амжилтуудаа тус тус олж авах, улмаар түүнээс ч илүү их амжилт, үр дүн гаргах боломжтой гэж үздэг. Үүнтэй адилаар авилгалыг бодитой бууруулах үүднээс авилгалын эсрэг хууль, бүтэц зохион байгуулалтыг бусад прагматик аргуудтай хамтран хэрэгжүүлсэнээр авилгалыг бууруулах “synergy” (синержи) үүсгэж чадах болно. Прагматик аргууд олон байх боломжтой. Тухайлбал нэг арга нь төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталыг багасгах. Энэ тал дээр Монгол улсад ахиц дэвшил ихээхэн гарч байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л прагматик арга нь бөгөөд харьцангуй бага хэмжээтэй, цөөн байж болох авилгалыг бууруулах, магадгүй илүү хүнд сурталыг бууруулах талаараа ач холбогдолтой. Тэгэхээр нийгэмд үзүүлэх хор хөнөөл ихтэй, эсвэл давтагдах шинжтэй, эсвэл өндөр үнийн дүнтэй гэх мэт авилгалын цөм рүү чиглэсэн өөр нэмэлт прагматик аргуудыг нэмж хэрэгжүүлэх шаардлагатай. Түүний нэг нь “хөрөнгийн зах зээлийг хангалттай хэмжээнд хөгжүүлэх” явдал байх нь зайлшгүй юм.

Хөрөнгийн зах зэээлийг зүгээр нэг хэлбэрийн төдий биш, харин хангалттай хэмжээнд хөгжүүлэхэд дан ганц төрийн дэмжлэг, тодорхой реформуудаас гадна бизнесийн байгууллагуудын оролцоо ч маш чухал. Хэсэг хугацаанд унтаа байсан хөрөнгийн зах зээл тодорхой түвшинд сэргэж, тодорхой ажлууд хийгдэж, өөрчлөлдүүд бий болж байгаа нь сайшаалтай. Цаашид улам төгөлдөржүүлэх, хөгжүүлэхэд дөхөм болох зүйлс юу байж болох бэ?

  1. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, нээлттэй хувьцаат компаниуд болгох

Төр өөрөө хувийн хэвшлийн, аж ахуйн ажилд хэт их оролцсон хэвээр байна. Төрийн өмчит компаниудын менежмент, ашигт ажиллагаа, өрсөлдөх чадвар, компанийн засаглал, нийгэмд үзүүлж буй “value” буюу үнэ цэнэ хир байгаа бэ? Хоёрдугаат төрийн өмчит компаниудын томилгоо, бизнесийн үйл ажиллагаа яаж явдаг бэ?

Төрийн зохицуулалт, хяналт зайлшгүй шаардлагатай, эдийн засгийн ач холбогдолоосоо илүү нийгмийн, аюулгүй байдлын ач холбогдолтой, натурал монополь бүхий компаниудаасаа бусад төрийн өмчит компаниудыг аль болох хувьчилж, нээлттэй хувьцаат компаниуд болгох нь зүйтэй.

  1. Нийгмийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан болгож, улс төрийн үйл ажиллагаанаас бүрэн ангижруулах

Нийгмийн даатгалын сан нь хамгийн том мэргэжлийн хөрөнгө оруулагчдын нэг болж, сангийн хөрөнгийг нь хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагууд хуваан удирдаж, сангийн хөрөнгө нь өсөн нэмэгдэж, аливаа улс төр, Засгийн газрын үйл ажиллагаанаас бүрэн ангид байж, даатгал төлж буй иргэдийн төлсөн хураамж нь хуримтлагдаж байдаг дэлхий нийтэд түгээмэл тогтсон систем одоо болтол ажиллаж чадахгүй л байна.

  1. Хөрвөх чадварыг нэмэгдүүлэх

Ихэнхи нээлттэй хувьцаат компаниудын хувьцааны дийлэнхи хэсэг нь нэг хэсэг эздийн мэдэлд байсаар байна. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгийн зах зээлд оролцох оролцогчдын эргэлзээг нэмэгдүүлж, улмаар хөрвөх чадварт муугаар нөлөөлсөөр байна. Банкны хувьцааг эзэмших нэг хувьцаа эзэмшигчийн (нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт) дээд хэмжээг тухайн банкны 20%-аар тогтоож, ямар ч байсан тодорхой зохицуулалт хийж эхэлсэн.

Гэхдээ зарим салбарт ингэж төрийн зохицуулалт хийхээс илүүтэйгээр компанийн эздүүд компаниа “дүр эсгэсэн” хувьцаат компани байлгах уу, хөрвөх чадвартай нээлттэй хувьцаат компани болгох уу гэдэг шийдвэр гаргаж чадах нь чухал юм. Жишээ нь АНУ-ын хамгийн том 500 хувьцаат компанийн хувьцааны төвлөрөл ямар байдаг бэ? Аль нэг групп компани, гэр бүлийн эзэмшилд хувьцааных нь 80% - 90% байдаг хувьцаат компани энэ дунд маш цөөн байх. Ихэнхи компанийн хувьцааны төвлөрөл нь аль нэг этгээдэд дангаараа шийдвэр гаргах эрх мэдэл өгөхөөргүйгээр тархсан байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд, стратегийн хөрөнгө оруулагч нар ихэвчлэн хувьцааны тодорхой багцуудыг эзэмшиж эхэлсэнээр хөрвөх чадварууд нь илүү сайжирдаг.

  1. Мэргэшсэн шүүгч, эсвэл мэргэшсэн шүүхтэй болох

Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчтэй холбоотой маргааныг түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд, үндэслэлтэйгээр шийдвэрлэж байх нь маш чухал. Иргэний хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нар иргэний эрх зүйн бүхий л маргааныг шүүж байгаа нь компанийн үйл ажиллагаа, хувьцаа, хувьцааны үнэлгээ, нягтлан бодох бүртгэл, санхүүжилт, компанийн засаглал, сонирхлын зөрчил гэх мэтээр компанийн үйл ажиллагаатай холбоотой бизнесийн нарийн асуудлуудыг мэргэжлийн түвшинд шүүн шийдвэрлэх, энэ талаар мэргэших боломж, цаг хугацаа олгохгүй байгаа санагддаг. Иймд уг асуудлуудыг мэргэжлийн түвшинд хянан шийдвэрлэх, улмаар оролцогч талуудын дунд хэрхэн шийдвэрлэх стандартуудыг бий болгох үүднээс шүүгчид энэ талаар илүү мэргэших, улмаар энэ чиглэлээр төвлөрч ажиллах боломжийг олгох шаарлагатай.

Энэ мэтчилэн хөрөнгийн зах зээлийг төгөлдөржүүлэх, хөгжүүлэхэд дөхөм болох саналуудыг үргэлжлүүлж болох боловч эдгээр дөрвөн зүйл дээр төвлөрөх нь илүү чухал байх болов уу.

 

О.Эрдэнэдалай

“Мелвилл Эрдэнэдалай” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.15] 2021/8/3
america mongol 2-g bitgii haritsuulalda mongolchudaa guij bn. shaal 2 uur nuhtsul bdal tuuh, soyl, niigem, hun amtai ulsuud shu de
1 | 0 Хариулах
irgen [66.181.188.128] 2021/8/4
t1 gar ve chi, haritsuulah bish zuw ajillaj baigaa jishee yarij bna. bolj baigaa gazraas ulger duiraalal awch, buruu bolohgui baigaa gazryn aldaag dawtahgui bh gedegt baigaa um!!! tuuh, soyol inee teree gene uu hehe
0 | 1 Хариулах
Зочин [103.57.95.15] 2021/8/3
mungutui humuus n l hojih ym bishuu. mungugui humus n yah ve? Turin umchit company-uudig huvichilaad bval tur bh hereg bgamu. zgr saihan bituu huviin company-uud boltsgooyldo. Huviin company-uud ashigaa l bodnoshde. turiin management muu bgan unen l bh gehdee ene chin chuhal nen shardlagatai ard tumeni tulu ashigin bus tom institution shu de nuraah bish zasaj saijruulsan n der bha.
0 | 0 Хариулах
irgen [66.181.188.128] 2021/8/4
chadahgui tegeed yalagdna ene bol baigaliin jam biz dee? ern tegeed odoo MNG d tsuun hesegn niigmee chirch awch yawaa n unenshd. statistis harhaar tatwar tulj niigmee awch yawaa hesegn tun baga baidag um bna lee shuu! niigemdee ymr ch nemer boldogui murtluu niigmiin halamjiig hamgiin ikh hurtdeg heseg ikh bolson baigaa bas unen (end hugshin, tahir dutuu, unchin uruusun huuhduud zereg oroogui shuu!!!) eruul bietei murtluu yaduu baigaa bol tur zarsag bolon busadruu buruugaa jiheh shiwshig bas noshiin umdaa
0 | 1 Хариулах
Сэтгэгдэл [172.56.39.143] 2021/8/3
Банкиуд, брокир диллэрийн компаниуд гм санхүүгын байгууллагууд дэлхийн түвшинд хүрч орчин үёийн болж хүмүүсийн хэрэглээнд илүү ойртож хөгжих шаардлагатай , давхар хувьцааны чарт болон хувьцаа худалдан авах, зарахад хялбар болгох app -л вэбүүд хөгжүүлэх, , тэдгээрийг хувийн тэтгэвэрийн данс болон орлого тах хөнгөлөлт гэх мэт зохицуулсан хуулиуд гм дагалдан хөгжих шаардлага хэрэгцээг биё болгож хүмүүст үр ашигтай байж ашиг олох тёхник нөхцөлийг тохируулах гм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.49] 2021/8/3
Үнэхээрийн маанаг ЕС, ЕР 2-той болчихлоо шүү, ерөөсөө сайжрахгүй юм, ерөнхийлөгчийн хувьд ч яахав бараг гай болохгүй байвал болно, ЕС нь иймэрхүү зүйлд оролцоо нь их ч попрохоос цаашгүй
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22, 147.161.192.121] 2021/8/3
Эрдэнэдалай, Монголд дарангуйлал тогтож, хуулийн засаглал алдагдаж, төрийг мөнгөөр худалдаж авдаг болчихсон ийм комунист эрэмдэг тогтолцоотой үед энэ яриад байгаа бүх зүйл хийгдэхгүй ээ. Комунистуудаас юу ч горьдоод нэхээд хэрэггүй. Тэд төсвийн мөнгө идэхээс өөр юм мэдэхгүй, чадахгүй.
1 | 1 Хариулах
sgt [202.126.89.236] 2021/8/3
Bugd zuv sanaa. Gagtshuu erh barigch namiin huvid ene chigleld alham hiih n uursdiin sanhuujiltee taslan zogsooj baigaa met tul oiriin ued sanaltgui biz dee.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.207] 2021/8/3
Яг2. Авилгалын үндсэн коор нь намын санхүүжилтад байна.
0 | 0 Хариулах