ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн од Шон Пэн кино багийнхан бүгд вакцинжуулалтад хамрагдахаас нааш зураг авалтад оролцохгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Оскарын шагналт жүжигчин Шон Пэн улс төрийн сэдэвтэй “Gaslit” телевизийн шинэ цувралд ерөнхий прокурорын дүр бүтээж байгаа юм. Түүний гэргий Мартагийн дүрийг Холливүүдийн бас нэг од Жулиа Робертс бүтээжээ.

Уг цувралд оролцож байгаа уран бүтээлчдийн багийн гишүүд бүгд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахаас нааш зураг авалтад оролцохгүй болсныг нэрт жүжигчний төлөөлөгч Баасан гарагт мэдэгдсэн байна.

Цувралыг бүтээж буй NBC Universal компани зөвхөн жүжигчдийн хүрээнд заавал вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавьсан ажээ. Харин Шон Пэн үүнийг хангалтгүй гэж үзээд зураг авалтад оролцож буй бүх багийнхныг вакцинжуулахыг шаардсан гэнэ.

Цувралын зургийг авч буй АНУ-ын Калифорни мужид сүүлийн үед Covid-19 халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Хэрвээ NBC Universal компани жүжигчний шаардлагыг биелүүлэхгүй бол зураг авалтын ажил хойшлох төлөвтэй болжээ.

1970-аад оны Уотергэйтийн дуулиант хэрэг дээр сэдэвлэсэн “Gaslit” цувралыг уран бүтээлчид нь энэ оны сүүлээр үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
мгл [139.5.219.147] 2021/7/24
дор Collectstatic[66.181.186.31] хаягт хандахад Шон Пэний ачаар Мексикийн тэрбумтан эзэнт гүрнийг байгуулсан, дэлхийн хамгийн том хар тамхины мафийн босс Эль Чапо хочтой Хоакин Гузмандыг урхинд оруулж барьсан юм шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.41] 2021/7/24
ТИВ АЛГАСАЖ ХҮН МУУЛДАГ БОЛЛОО НӨГӨӨ ДОНТОЙ МОЯА НАР ЧИНЬ. ӨӨРСДИЙГ НЬ ГУДАМНЫ НОХОЙ Ч МЭДЭХГҮЙ.
6 | 2 Хариулах
Зочин [202.9.46.214] 2021/7/24
Зорилготой муулж байгааг чи минь даанч ухаж ойхгүйлдээ 🤣
2 | 1 Хариулах
collectstatic [66.181.186.31] 2021/7/24
энэний од гэж юу байсан юм хахаха. энэ хэн юм?
1 | 8 Хариулах
bold [66.181.161.108] 2021/7/24
Oscariin shagnaltai jujigchin shuu , baga tenegt
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.233] 2021/7/24
2 oscartai
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2021/7/24
Зайлуул олигтой кино үздэггүй жинхэнэ орк байна. Микроны босс, Маш нууцаас хэтрэхгүй
6 | 0 Хариулах
Зочин [192.82.67.73] 2021/7/24
Hodoo cda gaha
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.214] 2021/7/24
Мадоннагийн нехер бсан тэнэг гар
3 | 3 Хариулах
Choir [106.72.213.226] 2021/7/24
nider deeree NSA n tuluulugch nuhur bj
2 | 0 Хариулах